Зөвлөх урхи
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та өөрийн зөвлөгөөний ““мангас”-ыг номхотгон, бусдыг сургахдаа хэрхэн сониуч байх чадварын тухай сурах болно. Мөн та: • Амархан өөрчлөлт болон хэцүү өөрчлөлтийн ялгааг; • Яагаад зөвлөгөө өгөх нь сайнаасаа илүү муу байж болохыг; • Зөвлөгөөний ““мангас””-ын төрлүүдийг; • Хэрхэн өдөр тутмын амьдралдаа сургагч шиг болох талаар; • Яагаад сониуч байх нь сургалтын шилдэг арга болохыг; • Сургаж байгаа хүмүүсийнхээ анхаарлыг хэрхэн татаж, холбоотой байх зэргийг сурна. Зөвлөгөөний “мангас” бид бүгдийн дотор бий. Тэд муухай толгойгоо боломж гарах бүрд эргүүлж, урд байгаа асуудлыг гүнзгий судалж үзэхээс өмнө биднийг “зөвлөгөө өг” гэж шахаж байдаг. Хяналтаа тогтоох, эсвэл өөрийн үнэ цэнийг харуулах гэсэндээ ингэдэг байх эсэх нь нэг хэрэг. Гэтэл урт хугацаандаа энэ зуршил танд сайн зүйл авчрахгүй. Удирдлагын мэргэжилтэн, номын зохиолч Майкл Бангей Станиер танд зөвлөгөөний “мангас” хэрхэн бусадтай харилцах харилцааг гэмтээж, удирдагчийн боломж бололцоондоо хүрэхийг тань болиулж байдгийг харуулжээ. “Зөвлөгөөний хавх”-аас зайлсхийж, сониуч хэвээр үлдсэнээр та эргэн тойрныхоо хүмүүст илүү эергээр нөлөөж чадах болно. Зөвлөгөөний “мангас”-ыг хаяхад бэлэн үү?
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн