Хит

Чип Дэн

зохиолч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Хором мөчүүдийн хүч

Хором мөчүүдийн хүч

2024/01/25

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Амьдрал хэмээх уран хээтэй хивсэнд тодорхойлох мөчүүд л арилшгүй мөр үлдээж, бидний оршихуйг нандин зүйлээр дүүргэж байдаг билээ. Хувьсал авчрах үйл явдлын нууцыг ах дүү Хит “Хором мөчүүдийн хүч” номын хуудсуудад задалж, өдөр тутмын амьдралдаа үнэ цэнтэй, мартагдашгүй мөчүүдийг бүтээх аргыг зааж өгчээ. Энэхүү номоор дамжуулан та гайхалтай сайхан, гэнэтийн зүйлсийг энгийн үйл явдлуудтай нэгтгэхийг сурч, хүмүүсийг хөгжилд чиглүүлж байдаг үнэнийг олж нээн, амжилтад хүрэх аялалдаа таарах тэмдэглэлт мөчүүдээ баяжуулан, эргэн тойрныхоо хүмүүстэй илүү гүн холбоо тогтоох юм. Энэ товч номд хүний сэтгэл зүйн сонирхолтой ертөнц, хоёр зохиолчийн гол санааны суурь болсон бидний байгалийн мөн чанарын нарийн үйл ажиллагаагаар аялуулах болно. Бид чухал мөчүүдийг бүтээдэг сэтгэл зүйн онцгой үзэгдлийг ил болгож, хурдацтай хувьсаж, технологид улам бүр суурилах болсон энэ ертөнцөд ямар чухал болохыг нь судлах юм. Боломж бололцооны ертөнцөөр аялах аялалд нэгдэж, чухал мөчүүдийн хүчийг ашиглан, гайхалтай үйл явдлуудаар дүүрэн хивсийг хэрхэн бүтээх талаар сурч аваарай. Бид хамтдаа олон тохиолдлоор дамжуулан бодитой аргуудыг судалж, эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралд чухал нөлөө үзүүлэх юм. Хором мөчүүдийн хүчийг хүлээн авч, хувьсал авчрах ертөнцийг нээхдээ бэлдээрэй.

2,025₮
Санаагаа бүтээл болгох нь

Санаагаа бүтээл болгох нь

2024/01/25

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Өнөөгийн хурдан хэмнэлтэй, анхаарал сарнихад амархан нийгэмд чухал мэдээ түгэх гэж уддаг. Харин ташаа мэдээлэл, бодит бус зүйл түймэр шиг тархах болжээ. “Санаагаа бүтээл болгох нь” номдоо Чип, Дэн Хит далд ухамсарт тогтож үлдэх санаа бүтээх урлагийг судалж, тогтож үлдэх, нөлөөлөхүйц мэдээ хэрхэн бүтээхийг хуваалцсан байна. “Наалдацтай” санааны хүч чадал нь ойлгогдох, дурсагдах, урт хугацааны сэтгэгдэл үлдээх чадварт оршдог. Үүний нэг жишээ нь, Хэллоуины чихэрт “болохгүй юм” хийдэг хэмээн удаан хугацаанд хүмүүсийг айлгасан явдал юм. Чихэрт хор, алимд хурц зүйл хольсон гэх цуу яриа нь хэчнээн худал байсан ч хүмүүст урт хугацааны нөлөө үзүүлжээ. Энэ түүх ойлгоход амархан, ой тойнд үлдэхүйц, нөлөө үзүүлэхүйц байлаа. Элдэв дуулианыг нэвтлэн гарч, үзэгчдийг татан, урт хугацааны нөлөө үзүүлэх мэдээ бүтээх тухай сурч аваарай. Энэ номд гарах зарчмуудыг хэрэгжүүлснээр та харилцааны чадвараа сайжруулж, нөлөөлөхийг хүсэж буй хүмүүсийнхээ оюун санаа, сэтгэл зүрхэнд санаагаа тогтоож чадна.

2,025₮
Өөрчлөлт

Өөрчлөлт

2022/10/13

Энэхүү товч номыг уншсанаар та хэрхэн карьераа өөрчилж, ажил дээрх мөрөөдлөө бодит болгох талаар олж мэдэх болно. Мөн, та дараах зүйлсийг сурна: ● Ажил олох үр дүнтэй арга техник; ● Ажил олгогч нарын бодол; ● Бусдад хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ; ● Өөрт хамгийн тохиромжтой ажлыг олох арга; ● Сөрөг үзлээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ; болон ● Айдсаа даван туулах зөвлөмжүүд. Өнгөрсөн үеийнхэн ямар ч асуудалгүйгээр эцэг эхийнхээ ажлыг хийж сурсан учир тэдэнд бүх зүйл энгийн мэт санагдана. Харин өнөөдөр ажил мэргэжлийн боломж хязгааргүй бөгөөд та дуртай зүйлээсээ хамааран хүссэн мэргэжлээ сонгох боломжтой. Гэсэн ч энэ нь шийдэмгий бус хандлага, найдваргүй ажил, сэтгэл ханамжгүй байдал, стресс, өрсөлдөөн их байх зэрэг сөрөг үр дагавруудыг дагуулж байна. Үүний үр дүнд ажлын ертөнцөд үл нийцэх байдал үүсч, хүмүүс сонголтоор эсвэл зайлшгүй шаардлагаар мэргэжлээ хэд хэдэн удаа өөрчлөхөөс өөр аргагүй болов. Тэднийг "Switchers" гэж нэрлэдэг. Та ч тэдний нэг байж магадгүй: Та одоо ажлаа орхих талаар бодож байна уу? Хэдийгээр энэ нь сонирхолтой санаа мэт санагдаж болох ч бодит байдал өөр гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

2,025₮