Станьер

Майкл Бунгей

'Зөвлөх урхи' номын зохиолч Майкл Бунгей Станьер нь менежментийн Оскар хэмээгддэг “Thinkers50 байгууллагаас шалгаруулдаг #1 дасгалжуулалтын манлайлагч юм. 2014 оноос хойш Дэлхийн дасгалжуулалтын гуруу хэмээн нэрлэгдсэн бөгөөд тэрээр Канадын анхны шилдэг дасгалжуулагчаар шалгарчээ. Түүний дасгалжуулалтын анхны ном болох “Коучинг дадал” нь зууны шилдэг дасгалжуулалтын номоор шалгарсан юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Коучинг дадал

Коучинг дадал

2024/01/25

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Баг хамт олныхоо чадварыг бүрэн ашиглаж, ажлын байрандаа үр бүтээмжийг нэмэгдүүлмээр байна уу? Коучинг буюу дасгалжуулах нь тэдний боломж бололцоог нээж, ажлын ачааллыг тань бууруулах түлхүүр байж болох юм. Харамсалтай нь, ихэнх менежер, удирдагч дасгалжуулахаас зайлсхийж, хүзүүгээр татчихсан ажил дээр нь нэрмээс болно, эсвэл хэрэгжүүлэхэд хэтэрхий төвөгтэй, таагүй зүйл гэж хардаг. Бусад нь өөрийгөө дасгалжуулж байгаа хэмээн буруугаар боддог ч бодит амьдрал дээр зүгээр л зөвлөгөө өгч байдаг аж. Байдаг л нэг зөвлөгөөтэй салах ёс хийн, танай багийн өсөлт хөгжлийг бадрааж, бүх боломж бололцоог нь нээж чадах нөлөө бүхий дасгалжуулах аргатай танилцаарай. Энэ товч номоос та өдөр тутамдаа хэрэгжүүлэх бодитой аргууд, байнгын хөгжил, амжилтыг авчрах орчныг бий бүрдүүлэхэд суралцах болно. Дасгалжуулах урлагт суралцсанаар та зөвхөн багийнхныхаа үр бүтээмжийг дээшлүүлээд зогсохгүй, илүү оролцоотой, урам зоригтой ажиллах хүчнийг бүтээх юм. Ажлын орчинд дасгалжуулах тухай гайхалтай ертөнцөд бидэнтэй нэгдээрэй. Багийнхаа боломж бололцоог бүрэн нээж, удирдах, харилцах аргадаа хувьсгал хийх аялалд гарцгаая.

2,025₮
Зөвлөх урхи

Зөвлөх урхи

2022/12/06

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та өөрийн зөвлөгөөний ““мангас”-ыг номхотгон, бусдыг сургахдаа хэрхэн сониуч байх чадварын тухай сурах болно. Мөн та: • Амархан өөрчлөлт болон хэцүү өөрчлөлтийн ялгааг; • Яагаад зөвлөгөө өгөх нь сайнаасаа илүү муу байж болохыг; • Зөвлөгөөний ““мангас””-ын төрлүүдийг; • Хэрхэн өдөр тутмын амьдралдаа сургагч шиг болох талаар; • Яагаад сониуч байх нь сургалтын шилдэг арга болохыг; • Сургаж байгаа хүмүүсийнхээ анхаарлыг хэрхэн татаж, холбоотой байх зэргийг сурна. Зөвлөгөөний “мангас” бид бүгдийн дотор бий. Тэд муухай толгойгоо боломж гарах бүрд эргүүлж, урд байгаа асуудлыг гүнзгий судалж үзэхээс өмнө биднийг “зөвлөгөө өг” гэж шахаж байдаг. Хяналтаа тогтоох, эсвэл өөрийн үнэ цэнийг харуулах гэсэндээ ингэдэг байх эсэх нь нэг хэрэг. Гэтэл урт хугацаандаа энэ зуршил танд сайн зүйл авчрахгүй. Удирдлагын мэргэжилтэн, номын зохиолч Майкл Бангей Станиер танд зөвлөгөөний “мангас” хэрхэн бусадтай харилцах харилцааг гэмтээж, удирдагчийн боломж бололцоондоо хүрэхийг тань болиулж байдгийг харуулжээ. “Зөвлөгөөний хавх”-аас зайлсхийж, сониуч хэвээр үлдсэнээр та эргэн тойрныхоо хүмүүст илүү эергээр нөлөөж чадах болно. Зөвлөгөөний “мангас”-ыг хаяхад бэлэн үү?

2,025₮