Кейн

Сьюзан

Принстон, Харвардын хуулийн сургуулийг улаан дипломтой төгссөн зохиолч Сьюзан Кейн Дуугай номоороо дэлхийд танигдсан билээ. Нью-Йорк таймсын бэстселлерийн жагсаалтад сүүлийн жилүүдэд байнга тэргүүлж буй Дуугай ном нь дэлхийн 40 хэл дээр орчуулагджээ. Түүний Ted илтгэл нь Билл Гэйтсийн хамгийн сонсох дуртай илтгэлүүдийн нэг юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Гашуун ч амттай

Гашуун ч амттай

2024/02/05

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Хүчтэй баяр баясал, гуниг, санагалзах мэдрэмжийг зэрэг мэдрэх буюу гашуун ч, амттай сэтгэл хэмээх ойлголтыг Сьюзан Кейн энэ номдоо авч үзжээ. Хайр ба хүсэл тэмүүлэл, аз жаргал ба гуниг, амьдрал болон үхлийн харилцан уялдааг тэрбээр судалж, гашуун ч, амттай мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрөх нь амьдралд агуу учир шалтгаан, мэргэн ухааныг авчирна хэмээн баталсан юм. Нэр хүндтэй зохиолч, илтгэгч Кейн экстраверт хүмүүст таатай ертөнцөд интроверт байхын хүч чадлыг харуулсан “Дуугай” номоороо олонд танигдсан билээ. Энэхүү товч номоор бид хайр, хаа нэгтээ харьяалагдах хүсэл хоёрын холбооноос эхлэн гашуун ч, амттай мэдрэмжийн өөр өөр талуудыг судлах болно. Мөн хүнийг ойлгох сэтгэл, бүтээлч байдалд гуниг ямар үүрэгтэй болохыг олж мэдэх юм. Эцэст нь, амьдрал мөнх бусыг мэдэрснээр харилцаа, өдөр тутмын үйл явдлууд хэрхэн гүн утга учиртай болдгийг судлах билээ. Кейний ойлголтуудын зэрэгцээ гашуун ч, амттай мэдрэмжийн шинжлэх ухааны суурь ойлголт, түр зуурын байдлын өөр өөр өнцгүүдийг ярилцаж, гашуудлыг даван туулах стратегиудын талаар олж мэдэх юм.

2,025₮
Дуугай

Дуугай

2024/01/25

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Хүн амын нэлээд хэсэг нь, тухайлбал америкчуудын гуравны нэгээс хоёрны нэг нь интроверт буюу дотогшоо хүмүүс байдгийг мэдэх үү? Гэлээ ч нүүрэмгий, сэтгэл татам чанарыг таашаадаг энэ нийгэмд интровертууд өөрсдийгөө ач холбогдолгүй мэт санах нь бий. “Дуугай” хэмээх, ухаарал хайрласан номдоо Сьюзан Кейн Барууны соёлд өргөн тархсан экстраверт буюу нээлттэй хүмүүсийн төгс байдал хэмээх ойлголтыг шүүмжилсэн. Тэрбээр гадагшаа буюу нээлттэй зан чанарыг хэт шүтэх нь хор хөнөөл учруулж болзошгүй хэмээн үзжээ. Энэхүү товч номоор бид дотогшоо байдал, түүний нийгэмд үзүүлэх нөлөөний тухай судална. Интровертуудын үнэт оролцоо, тэднийг хүндлэн, хэрэгцээг нь дэмждэг, бүгдийг багтаасан соёлыг төлөвшүүлэхийн ач холбогдлыг авч үзнэ. Интровертуудын давуу тал, боломж бололцоог онцолсноор бид зан чанарын харилцааг гүн ойлгож, интроверт, экстраверт хүмүүс нийцтэй зэрэгцэн оршихыг дэмжихийг зорьсон юм.

2,025₮