Зуршлын хүч

Энэхүү товч номыг уншсанаар та бидний өдөр тутмын дадал зуршлыг үүсгэдэг далд механизмуудыг олж мэднэ. Та мөн дараах зүйлийг олж мэдэх болно: ● Дадал зуршил маш тодорхой хэв маягийг дагадаг. ● Та хувцсаа сольж болох ч дадал зуршлаасаа бүрмөсөн салж чадахгүй. ● Зөв дадал зуршил нь амьдрал, бизнест амжилтад хүрэх сайн арга юм.  ● Муу зуршлыг зөнд нь орхивол муу үр дагаварт хүргэж болзошгүй. 34 настай, америк эмэгтэй Лиза Аллены амьдрал муу зуршлуудаар дүүрэн. Тэр өсвөр наснаасаа тамхи татаж, архи ууж, хэтрүүлэн идэж, 10,000 долларын зээлийн картын данс ашигладаг байжээ. Нөхөр нь орхин одсон тэр өдөр амьдралаа өөрчлөх ёстой гэдгийг ойлгов. Тэрээр нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн нь тамхинаас гарах байв. Дөрвөн жилийн дотор тэр тамхинаас бүрмөсөн татгалзаад зогсохгүй 60 кг жин хасаж, марафонд гүйж, байшин худалдан авч, магистрийн зэрэгтэй болсон юм. Тэгэхээр, нэг хорт зуршлыг өөрчлөх нь цоо шинэ оршихуйд хүргэдэг үү? Чарльз Духик Америкийн арми цэргүүдийн тодорхой зуршлыг ажиглаж байхдаа бүх дадал зуршлыг удирддаг гол механизмуудыг олж илрүүлж, тэдгээрийг давуу тал болгон ашиглах боломжийг нээж өгсөн билээ.

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!