Чарлз

Дахигг

Зохиолч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Зуршлын Хүч

Зуршлын Хүч

2020/08/04

Нью-Йорк Таймсын сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн цагаасаа хойш Чарльз Духык нь жил бүр нийгмийн чухал сэдвүүдийг хурцаар шүүмжлэн бичсэн томоохон хэмжээний нийтлэлүүдээрээ алдартай эрэн сурвалжлагч сэтгүүлч юм. Тэрээр энэхүү номыг бичихийн тулд 700 гаруй дипломын ажлыг үзэж танилцаж, 300 гаруй эрдэмтэн удирдагчидтай ярилцлага хийсэн бөгөөд олон улсын томоохон корпорациудад хэрэгжүүлсэн олон арван хаалттай судалгааны материалуудыг нэгбүрчлэн үзжээ. Үүнийхээ үр дүнд бидний амьдралын бүх хэсэгт нөлөөлөл үзүүлдэг зуршлуудыг энгийн бөгөөд төгсөөр захирч чадна гэдэг санааг дэвшүүлжээ. Тэрхүү аргаа шууд өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэн шоколадтай жигнэмэг идэх зуршлаа хаяж жингээ хасаж чадсан гэнэ. Тэрээр зуршил бол амьдралд, ажил дээр ч өөрийн хүссэн өөрчлөлтөө авчрах хамгийн том хүч мөн гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Зохиолч маань үр нөлөөтэй сэтгүүлчээс бэст селлэрийн зохиогч болтлоо амжилттай яваа нэгэн. Бүтээлийг уншсан: М. Батмагнай

35,000₮
9 цаг 51 мин
Илүү ухаалаг, илүү хурдан, илүү сайн

Илүү ухаалаг, илүү хурдан, илүү сайн

2023/05/12

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Илүү үр бүтээлтэй болох, байгууллагынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх хүсэл бидний олонход бий. Гэхдээ үүнд хэрхэн хүрэх вэ? Илүү олон цагаар, эсвэл их хүч гарган ажиллаж болно. Гэвч үр бүтээмжтэй байна гэдэг уртасгасан цагаар ажиллах, эсвэл үргэлжид өөрийгөө хүчлэн их ажил хийхийн нэр биш. Харин ингэхийн оронд амьдралынхаа тодорхой хэсгүүдэд ухаалаг шийдвэр гаргах нь чухал билээ. Бүтээмж гэдэг нь хэрэггүй зүйлсийг хамгийн амраар хийж, ашиг тусыг хамгийн ихээр олохын тулд эрч хүч, оюун ухаан, цаг хугацаагаа хамгийн зөвөөр ашиглахыг хичээнэ гэсэн үг. “Илүү ухаалаг, илүү хурдан, илүү сайн” номдоо Чарльз Дахигг хувийн болон олон нийтийн байгууллагын бүтээмжийг сайжруулахын тулд хийж болох сонголтуудын тухай тайлбарлажээ. Ингэхийн тулд урагштай, бүтээмж сайтай баг хэрхэн бүрдүүлэх, олон хүний өөр өөр зорилгыг хэрхэн нэг зүгт чиглүүлж болох талаар бид эндээс суралцах болно. Мөн хаанаас эхлэх, урам зоригоо хэрхэн хадгалах, хэрхэн төвлөрөх, яаж зорилгоо тодорхойлох, илүү ухаалаг шийдвэр хэрхэн гаргах, өгөгдөл, мэдээллийг үр дүнтэйгээр яаж ашиглах тухай ч олж нээх юм. Энэ товч ном найман бүлгээс бүтэх бөгөөд өндөр бүтээмжийг бий болгох чухал найман санааг бүлэг бүрдээ тайлбарлана. Жишээлбэл, удирдлагыг гартаа авсан мэт мэдрэмж төрүүлэх урам зоригийн талаар тайлбарлахдаа замаа алдсан өсвөр насныхныг төгс усан цэргүүд болгож шийдвэр гаргах эрхийг өөрсдөд нь олгох тухай өгүүлнэ. Харин өөр нэг бүлэгтээ оюун ухааны загварууд, анхаарлаа төвлөрүүлэх байдлын талаар өгүүлсэн байна.

2,025₮
Амазон мятаршгүй юу?

Амазон мятаршгүй юу?

2022/11/01

Энэхүү товч номыг уншсанаар та “Амазон”-ыг дэлхийн хамгийн амжилттай компаниудын нэг болгосон хүчин зүйлсийн тухай, мөн энэ амжилт ямар үнээр олдсон талаар мэдэж авах болно. Мөн та: ● “Амазон”-ы үндсэн зарчмууд нь тэдний гол давуу тал гэдгийг;  ● Тус компани Колумбийн тойргийн улстөрчид, зохицуулагч байгууллагуудын байнгын хяналтад байдаг талаар;  ● “Амазон” ажилтнуудаа зольж байж өсөн дэвжсэн тухай;  ● Цагийн аясаар Жефф Безос өөрчлөгдсөнийг;  ● Зохицуулалт нь технологийн томоохон компаниудыг өөрчилж болох талаар олж мэднэ. “Амазон” бол АНУ-д “Уолмарт”-ын дараа, хоёрдугаарт орох том ажил олгогч. Интернэтэд жижиглэнгээр арилжаалагдаж байгаа бүх барааны гуравны нэгээс илүү нь “Амазон”-оор дамждаг. Хамгийн их ашиг авчирдаг үйлчилгээнүүдийн нэг нь “Нетфликс” тэргүүтэй томоохон вэбсайтуудыг нэгтгэсэн вэб үйлчилгээний нэгж. 2015 оны байдлаар “Амазон”-д 250 мянга орчим хүн ажиллаж байсан бол өдгөө энэ тоо бараг гурав дахин нэмэгджээ. Энэхүү өсөлт нь “Амазон”-ыг дэлхийн хамгийн хүчирхэг компаниудын нэг болгов. Үүний зэрэгцээ “Оддын зам: Дараачийн үе” киноны Жан-Люк Пикарын өмсгөлтэй, шинжлэх ухаанч, номын худалдаачин “гавал” Жефф Безос гарааны жижигхэн бизнесээ яаж дэлхийн хамгийн том худалдааны компани болгосон тухай ч хүмүүс асууж эхэлсэн билээ.

2,025₮
Зуршлын хүч

Зуршлын хүч

2022/10/13

Энэхүү товч номыг уншсанаар та бидний өдөр тутмын дадал зуршлыг үүсгэдэг далд механизмуудыг олж мэднэ. Та мөн дараах зүйлийг олж мэдэх болно: ● Дадал зуршил маш тодорхой хэв маягийг дагадаг. ● Та хувцсаа сольж болох ч дадал зуршлаасаа бүрмөсөн салж чадахгүй. ● Зөв дадал зуршил нь амьдрал, бизнест амжилтад хүрэх сайн арга юм.  ● Муу зуршлыг зөнд нь орхивол муу үр дагаварт хүргэж болзошгүй. 34 настай, америк эмэгтэй Лиза Аллены амьдрал муу зуршлуудаар дүүрэн. Тэр өсвөр наснаасаа тамхи татаж, архи ууж, хэтрүүлэн идэж, 10,000 долларын зээлийн картын данс ашигладаг байжээ. Нөхөр нь орхин одсон тэр өдөр амьдралаа өөрчлөх ёстой гэдгийг ойлгов. Тэрээр нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн нь тамхинаас гарах байв. Дөрвөн жилийн дотор тэр тамхинаас бүрмөсөн татгалзаад зогсохгүй 60 кг жин хасаж, марафонд гүйж, байшин худалдан авч, магистрийн зэрэгтэй болсон юм. Тэгэхээр, нэг хорт зуршлыг өөрчлөх нь цоо шинэ оршихуйд хүргэдэг үү? Чарльз Духик Америкийн арми цэргүүдийн тодорхой зуршлыг ажиглаж байхдаа бүх дадал зуршлыг удирддаг гол механизмуудыг олж илрүүлж, тэдгээрийг давуу тал болгон ашиглах боломжийг нээж өгсөн билээ.

2,025₮