Тогтуун байх нь гол түлхүүр

Энэ товч номыг уншсаны дараа та өдөр тутмын амьдралдаа амар амгалан байдлыг бий болгосноор түгшүүрийг илүү үр дүнтэй даван туулах, бүтээмжээ нэмэгдүүлэх, хамгийн чухал зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд тань хэрхэн тус болохыг олж мэднэ. Мөн та дараах зүйлсийг сурна: ● Стоицизм болон сэтгэлгээний бусад дэгийн гаргаж тавьсан зарчмуудын талаар, мөн түгшүүрийн үед илүү амьдралын баяр баясгалантай болоход тань хэрхэн туслах тухай.  ● Мэдээлэл, технологийн хэт ачааллыг хэрхэн даах вэ.  ● Оюун санаа, бие болон сэтгэлийн амар амгаланг бий болгох тодорхой стратеги, зөвлөмжүүд.  ● "Чөлөөт цаг", "сайн үйл" гэх мэт ойлголтуудыг дахин шинээр тодорхойлох нь ажил, амьдралын тэнцвэрт байдалд хүрэхэд хэрхэн тусалж болох тухай.  ● Бизнесийн удирдагчид болон түүхэн зүтгэлтнүүд амар амгалан байсны ачаар амжилтад хүрсэн тухай түүхүүд. Райан Холидей бол "Саад бол зам", "Эго таны дайсан" хэмээх шилдэг номуудын зохиолч юм. Холидей философийн бичвэрүүд, түүх, шинжлэх ухааны судалгаан дээр тулгуурлан соёл, хүний нөхцөл байдлын огтлолцлыг судалдаг. Мөн түүний пүүс “Гүүгл”, “Комплекс” зэрэг олон компаниас гадна дэлхийд алдартай зохиолч, хөгжимчдөд зөвлөх үйлчилгээ үзүүлж байжээ. "Тогтуун байх нь гол түлхүүр" номдоо илүү сэтгэл хангалуун амьдрахад чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн үздэг амар амгалан байдлын цаана буй шинжлэх ухаан, мэргэн ухааныг судалсан ажээ. Амар амгалан байдалд чиглэж, илүү сайн удирдагч болгохын тулд хэрэгсэл болгон хэрэгжүүлж болохуйц энгийн туршлага, дадал зуршлуудыг ч мөн тоймлон харуулдаг. Та өдөр тутмын амьдралын чимээ шуугиан, анхаарал сарниулах зүйлсийг намжааж, амар амгалан байхдаа бэлэн үү?

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!