Холидей
Райан
The Obstacle is the way болон Ego is the enemy номуудын зохиолч
Дагах
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд
Чимээ шуугианаар дүүрэн энэ хорвоод амжилттай яваа эрхмүүд ТОГТУУН БАЙХ НЬ ГОЛ ТҮЛХҮҮР хэмээн үздэг аж. Зохиолч Райан Холидей тус номдоо филисофийн Стойсизм болон Буддист урсгалаар дамжуулж уур бухимдлаа удирдах, оюун санаагаа хурцлах, амжилтад хөтлөх арга замуудыг тайлбарлажээ. Өгүүлэгч: Б.Пүрэвдавга Найруулагч: Д.Баярнэмэх "Mbook" студид бүтээв.
Энэ товч номыг уншсаны дараа та өдөр тутмын амьдралдаа амар амгалан байдлыг бий болгосноор түгшүүрийг илүү үр дүнтэй даван туулах, бүтээмжээ нэмэгдүүлэх, хамгийн чухал зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд тань хэрхэн тус болохыг олж мэднэ. Мөн та дараах зүйлсийг сурна: ● Стоицизм болон сэтгэлгээний бусад дэгийн гаргаж тавьсан зарчмуудын талаар, мөн түгшүүрийн үед илүү амьдралын баяр баясгалантай болоход тань хэрхэн туслах тухай. ● Мэдээлэл, технологийн хэт ачааллыг хэрхэн даах вэ. ● Оюун санаа, бие болон сэтгэлийн амар амгаланг бий болгох тодорхой стратеги, зөвлөмжүүд. ● "Чөлөөт цаг", "сайн үйл" гэх мэт ойлголтуудыг дахин шинээр тодорхойлох нь ажил, амьдралын тэнцвэрт байдалд хүрэхэд хэрхэн тусалж болох тухай. ● Бизнесийн удирдагчид болон түүхэн зүтгэлтнүүд амар амгалан байсны ачаар амжилтад хүрсэн тухай түүхүүд. Райан Холидей бол "Саад бол зам", "Эго таны дайсан" хэмээх шилдэг номуудын зохиолч юм. Холидей философийн бичвэрүүд, түүх, шинжлэх ухааны судалгаан дээр тулгуурлан соёл, хүний нөхцөл байдлын огтлолцлыг судалдаг. Мөн түүний пүүс “Гүүгл”, “Комплекс” зэрэг олон компаниас гадна дэлхийд алдартай зохиолч, хөгжимчдөд зөвлөх үйлчилгээ үзүүлж байжээ. "Тогтуун байх нь гол түлхүүр" номдоо илүү сэтгэл хангалуун амьдрахад чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн үздэг амар амгалан байдлын цаана буй шинжлэх ухаан, мэргэн ухааныг судалсан ажээ. Амар амгалан байдалд чиглэж, илүү сайн удирдагч болгохын тулд хэрэгсэл болгон хэрэгжүүлж болохуйц энгийн туршлага, дадал зуршлуудыг ч мөн тоймлон харуулдаг. Та өдөр тутмын амьдралын чимээ шуугиан, анхаарал сарниулах зүйлсийг намжааж, амар амгалан байхдаа бэлэн үү?
Амжилтад хүрэхийн тулд эготой байх нь чухал гэх түгээмэл ойлголт байдаг. Гэвч энэ нь эсрэгээрээ гэдгийг Холидэй баталсан юм. Өөрийгөө өргөмжилдгөөрөө зартай, амжилтад хүрсэн хүмүүсийн жишээгээр дамжуулан зөвхөн өөртөө л анхаарах нь тэднийг хэрхэн уналтад хүргэснийг зохиолч харуулсан. Эгогоо удирдаж, эрүүл ухаанаар сэтгэж чаддаг болсон цагтаа л хүн жинхэнэ амжилтад хүрдэг аж.