Илүү ухаалаг, илүү хурдан, илүү сайн

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Илүү үр бүтээлтэй болох, байгууллагынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх хүсэл бидний олонход бий. Гэхдээ үүнд хэрхэн хүрэх вэ? Илүү олон цагаар, эсвэл их хүч гарган ажиллаж болно. Гэвч үр бүтээмжтэй байна гэдэг уртасгасан цагаар ажиллах, эсвэл үргэлжид өөрийгөө хүчлэн их ажил хийхийн нэр биш. Харин ингэхийн оронд амьдралынхаа тодорхой хэсгүүдэд ухаалаг шийдвэр гаргах нь чухал билээ. Бүтээмж гэдэг нь хэрэггүй зүйлсийг хамгийн амраар хийж, ашиг тусыг хамгийн ихээр олохын тулд эрч хүч, оюун ухаан, цаг хугацаагаа хамгийн зөвөөр ашиглахыг хичээнэ гэсэн үг. “Илүү ухаалаг, илүү хурдан, илүү сайн” номдоо Чарльз Дахигг хувийн болон олон нийтийн байгууллагын бүтээмжийг сайжруулахын тулд хийж болох сонголтуудын тухай тайлбарлажээ. Ингэхийн тулд урагштай, бүтээмж сайтай баг хэрхэн бүрдүүлэх, олон хүний өөр өөр зорилгыг хэрхэн нэг зүгт чиглүүлж болох талаар бид эндээс суралцах болно. Мөн хаанаас эхлэх, урам зоригоо хэрхэн хадгалах, хэрхэн төвлөрөх, яаж зорилгоо тодорхойлох, илүү ухаалаг шийдвэр хэрхэн гаргах, өгөгдөл, мэдээллийг үр дүнтэйгээр яаж ашиглах тухай ч олж нээх юм. Энэ товч ном найман бүлгээс бүтэх бөгөөд өндөр бүтээмжийг бий болгох чухал найман санааг бүлэг бүрдээ тайлбарлана. Жишээлбэл, удирдлагыг гартаа авсан мэт мэдрэмж төрүүлэх урам зоригийн талаар тайлбарлахдаа замаа алдсан өсвөр насныхныг төгс усан цэргүүд болгож шийдвэр гаргах эрхийг өөрсдөд нь олгох тухай өгүүлнэ. Харин өөр нэг бүлэгтээ оюун ухааны загварууд, анхаарлаа төвлөрүүлэх байдлын талаар өгүүлсэн байна.

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!