No Filter: Инстаграмын бодит түүх

Энэхүү товч номыг сонссоноор та Инстаграм хэрхэн хувьсан өөрчлөгдөж, сая сая хэрэглэгчийн амьдралд нөлөөлсөн нийгмийн аварга сүлжээ болсныг мэдэж авна. Та мөн дараах зүйлсийг мэдэж авна: ● Аппликэйшний ирмүүн агуулгууд хэрэглэгчдийг татахаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд нь нөлөөлдөг.  ● Кевин Систром Инстаграмыг хөгжүүлэхэд хэрхэн нөлөөлж, яаж хөгжүүлсэн бэ.  ● Фэйсбүүк яагаад тус аппликэйшнийг худалдан авсан, энэ нь платформд хэрхэн нөлөөлсөн бэ.  ● Инстаграм бусад олон нийтийн сүлжээнээс хэрхэн санаа авсан бэ.  ● Үүсгэн байгуулагч Кевин Систром, Майк Кригер нар яагаад компаниа орхихоор шийдсэн бэ. Инстаграм бол бидний онлайн амьдралын ихээхэн хэсэгт ноёрхсон үзэгдэл юм. Нэг тэрбум гаруй хүн энэ платформыг байнга ашигладаг бөгөөд өөрсдийнхөө, хүрээлэн буй орчин, хоол хүнснийхээ зургийг нийтэлж, хэн бэ гэдгээ илэрхийлэх дижитал дүр төрхийг бүтээдэг. "Шүүлтүүргүй" номд Сара Фрайр Инстаграм, Фэйсбүүкийн ажилтнууд, удирдлагуудтай хийсэн олон зуун ярилцлагаас цуглуулсан мэдээллээ ашиглан уг аппликейшн хэрхэн бий болсон, хэрхэн сайжирсан, хэрхэн амжилтад хүрсэн, хэрхэн цаашид өргөжих талаарх далд түүхийг тайлбарлажээ. Инстаграмын өсөлтийн цаадах бодит түүхийг мэдэхэд та бэлэн үү?

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!