Мөнгөний сэтгэлзүй

Хүмүүс санхүүгээ зохицуулахад хувийн туршлага хэрхэн нөлөөлдөг талаар мэдэхийг хүсвэл энэхүү товч номыг уншаарай. Мөн та дараах зүйлийг олж мэдэх болно: ● Мөнгөө хэмнэснээр та хэрхэн аз жаргалтай, бие даасан хүн болж чадах вэ?  ● Даруу байх нь урт хугацаанд таныг хэрхэн баян болгож чадах вэ?  ● Урт хугацааны хөрөнгө оруулалтын стратеги яагаад хамгийн сайн үр дүнг авчирдаг вэ?  ● Санхүүгийн загварыг буруу сонгох үед урьдчилан тооцоолоогүй ямар аюул учирч болох вэ?  ● Санхүүгийн шийдвэр гаргахдаа үндэслэлтэй байх нь оновчтой байхаас яагаад дээр вэ? ● Бид өөдрөг үзлээс илүүтэй гутранги үзлийг, бодит байдлаас илүү зохиомол зүйлийг илүүд үзэхэд хүргэдгийн шалтгаан юу вэ? Хувь хүний санхүүгийн байдал нь оюуны түвшин, хөрөнгө оруулалтын арга ухаанаас илүүтэй туршлагаас хамааралтай. Ойлгомжгүй мэт санагдаж болох ч мөнгө гэдэг чухамдаа сэтгэл хөдлөлийн асуудал. Мөнгийг зарцуулах, хөрөнгө оруулалт хийх арга хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Танд үндэслэлтэй мэт санагдсан санхүүгийн шийдвэр өөр нэгний хувьд солиотой санагдаж мэднэ. Зан төлөвийн санхүүгийн шинжээч Морган Хаузел “Мөнгөний сэтгэлзүй” номдоо хувийн зарцуулалт, хөрөнгө оруулалт хийх зуршлаа илүү нарийвчлан авч үзэх талаар өгүүлнэ. Хүний мөн чанар эдийн засгийн өргөн хүрээний чиг хандлагад, мөн түүнчлэн хувь хүний зарцуулалт, хөрөнгө оруулалтын зан төлөвт хэрхэн нөлөөлдөг талаар тэрбээр тайлбарлажээ. Хувийн хэрэгцээгээ зөв тооцоолж, урт хугацааны санхүүгийн эрх чөлөөнд хүрэх аргад суралцахад та бэлэн үү?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!