Хаузел

Морган

Морган Хаузел нь Коллаборатив Фандын түнш бөгөөд өмнө нь The Wall Street Journal болон The Motley Fool сэтгүүлд тоймчоор ажиллаж байсан. Тэрээр Америкийн бизнесийн нийтлэгч, зохиолчдын нийгэмлэгийн “Шилдэг бизнесийн зохиолч” шагналыг хоёр удаа хүртэж, New York Times-ийн “Сидней” шагналын эзэн болсон туршлагатай нийтлэлч юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Мөнгөний ухаан

Мөнгөний ухаан

2025/04/17

Мөнгөний талаар ухаалаг байхын тулд математикаас илүүтэй сэтгэлзүй хэрэгтэй гэдгийг сануулсан ном. Морган Хаузел энэ номдоо тоо баримтаас илүүтэй хүний сэтгэл зүй, зан төлөв л мөнгөний амжилтыг шийддэг хэмээн онцолдог. Хүмүүсийн хэт зориг, айдас, тэвчээргүй байдал, шунал, бүр атаархал хүртэл эдийн засагт ямар хүчтэй нөлөө үзүүлдгийг энгийн жишээгээр тайлбарласан нь энэ номыг сонирхолтой, ойлгомжтой болгожээ. Зохиогч мөнгөтэй холбоотой "ухаантай байх" гэдэг нь "ухаантай мэт харагдах"-аас шал өөр ойлголт гэдгийг дахин дахин сануулдаг. Өөрөөр хэлбэл, баян болох нь нэг хэрэг, харин тэр баялгийг удаан хадгалах ухаан бол огт өөр урлаг. Түүхэн жишээ, хувь хүний алдаа, амжилтаас суралцсан сургамжуудыг өгүүлдэг энэ ном нь зөвхөн хөрөнгө оруулагчдад бус, мөнгөтэй зөв харьцахыг хүсэж буй хүн бүрд зориулсан үнэ цэнтэй бүтээл юм. Өгүүлэгч: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

32,900₮
5 цаг 27 мин
Мөнгөний сэтгэлзүй

Мөнгөний сэтгэлзүй

2022/10/13

Хүмүүс санхүүгээ зохицуулахад хувийн туршлага хэрхэн нөлөөлдөг талаар мэдэхийг хүсвэл энэхүү товч номыг уншаарай. Мөн та дараах зүйлийг олж мэдэх болно: ● Мөнгөө хэмнэснээр та хэрхэн аз жаргалтай, бие даасан хүн болж чадах вэ?  ● Даруу байх нь урт хугацаанд таныг хэрхэн баян болгож чадах вэ?  ● Урт хугацааны хөрөнгө оруулалтын стратеги яагаад хамгийн сайн үр дүнг авчирдаг вэ?  ● Санхүүгийн загварыг буруу сонгох үед урьдчилан тооцоолоогүй ямар аюул учирч болох вэ?  ● Санхүүгийн шийдвэр гаргахдаа үндэслэлтэй байх нь оновчтой байхаас яагаад дээр вэ? ● Бид өөдрөг үзлээс илүүтэй гутранги үзлийг, бодит байдлаас илүү зохиомол зүйлийг илүүд үзэхэд хүргэдгийн шалтгаан юу вэ? Хувь хүний санхүүгийн байдал нь оюуны түвшин, хөрөнгө оруулалтын арга ухаанаас илүүтэй туршлагаас хамааралтай. Ойлгомжгүй мэт санагдаж болох ч мөнгө гэдэг чухамдаа сэтгэл хөдлөлийн асуудал. Мөнгийг зарцуулах, хөрөнгө оруулалт хийх арга хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Танд үндэслэлтэй мэт санагдсан санхүүгийн шийдвэр өөр нэгний хувьд солиотой санагдаж мэднэ. Зан төлөвийн санхүүгийн шинжээч Морган Хаузел “Мөнгөний сэтгэлзүй” номдоо хувийн зарцуулалт, хөрөнгө оруулалт хийх зуршлаа илүү нарийвчлан авч үзэх талаар өгүүлнэ. Хүний мөн чанар эдийн засгийн өргөн хүрээний чиг хандлагад, мөн түүнчлэн хувь хүний зарцуулалт, хөрөнгө оруулалтын зан төлөвт хэрхэн нөлөөлдөг талаар тэрбээр тайлбарлажээ. Хувийн хэрэгцээгээ зөв тооцоолж, урт хугацааны санхүүгийн эрх чөлөөнд хүрэх аргад суралцахад та бэлэн үү?

2,025₮