Хэрэв дараа нь
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та орчин үеийн өгөгдөл шинжлэлийг үүсгэсэн, одоо мартагдсан корпорацын талаар, мөн яагаад өмнө нь тэдний тухай сонсож байгаагүйгээ олж мэдэх юм. Мөн та: • 1950-иад онд хурдацтай хөгжиж байсан технологиуд хэрхэн улс төртэй хутгалдсан талаар; • Өгөгдлийн шинэлэх ухаанчдын анхдагчид сонгуульд ялалт байгуулж чадна хэмээн бодсон тухай; • Либерал мөрөөдөл корпорацын үүсгэн байгуулагчдынх нь хамгийн муухай хар дарсан зүүд болон хувирсан тухай; • Цэцэглэн хөгжиж байсан бизнесийг Вьетнамын дайн хэрхэн доош нь татсан талаар; • Санахаас татгалзах нь нэг алдаагаа дахин давтах шийтгэл бидэнд оноодог талаар мэдэж авах болно. “Симулматикс” корпорац нь хүйтэн дайны үеийн “Кэмбридж Аналитика” байлаа. Өгөгдөл гэдэг ойлголт үүсэхээс ч өмнө өгөгдөлтэй харьцдаг байсан “Симулматикс”-ын багийнхан хэрэглэгчдэд нөлөөгөө тогтоож, сонгуулийн явцыг өөрчлөн, үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс дайнд хүртэл ялна хэмээн итгэдэг байв. Сонирхол төрж байна уу? Шилдэг борлуулалттай номын зохиолч, түүхч Жилл Лепортой хамт байж, компьютертой ч байж үзээгүй жижиг компани хэрхэн дэлхий дахины өгөгдөлд хүрэх боломжтой болсон талаар олж мэдээрэй.
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн