Хэрэв дараа нь
2022/12/13
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ
Энэхүү товч номыг уншсанаар та орчин үеийн өгөгдөл шинжлэлийг үүсгэсэн, одоо мартагдсан корпорацын талаар, мөн яагаад өмнө нь тэдний тухай сонсож байгаагүйгээ олж мэдэх юм.
Мөн та:
• 1950-иад онд хурдацтай хөгжиж байсан технологиуд хэрхэн улс төртэй хутгалдсан талаар;
• Өгөгдлийн шинэлэх ухаанчдын анхдагчид сонгуульд ялалт байгуулж чадна хэмээн бодсон тухай;
• Либерал мөрөөдөл корпорацын үүсгэн байгуулагчдынх нь хамгийн муухай хар дарсан зүүд болон хувирсан тухай;
• Цэцэглэн хөгжиж байсан бизнесийг Вьетнамын дайн хэрхэн доош нь татсан талаар;
• Санахаас татгалзах нь нэг алдаагаа дахин давтах шийтгэл бидэнд оноодог талаар мэдэж авах болно.
“Симулматикс” корпорац нь хүйтэн дайны үеийн “Кэмбридж Аналитика” байлаа. Өгөгдөл гэдэг ойлголт үүсэхээс ч өмнө өгөгдөлтэй харьцдаг байсан “Симулматикс”-ын багийнхан хэрэглэгчдэд нөлөөгөө тогтоож, сонгуулийн явцыг өөрчлөн, үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс дайнд хүртэл ялна хэмээн итгэдэг байв. Сонирхол төрж байна уу? Шилдэг борлуулалттай номын зохиолч, түүхч Жилл Лепортой хамт байж, компьютертой ч байж үзээгүй жижиг компани хэрхэн дэлхий дахины өгөгдөлд хүрэх боломжтой болсон талаар олж мэдээрэй.
2,025₮