Essentialism: Цөөнийг үйлдэх зарчим
Энэхүү товч номыг уншсанаар та зөвхөн ач холбогдолтой даалгавруудад анхаарлаа төвлөрүүлж, шаардлагагүй даалгавруудад хэрхэн үгүй гэж хэлэх, бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх талаар сурах болно. Мөн дараах зүйлсийг сурна: ● Эссенциалист байх гэдэг юу гэсэн үг вэ. ● Хийсэн сонголтоо хэрхэн хянах вэ. ● Хэрхэн эелдгээр "үгүй" гэж хэлэх вэ. ● "Үндсэн зорилгоо" хэрхэн бий болгох вэ. ● Амьдралыг тань хөнгөвчлөх системийг хэрхэн бүтээх вэ. Грег МакКеоун бол Цахиурын хөндийн удирдлага, стратегийн дизайны агентлагийн гүйцэтгэх захирал юм. Тэрээр бусад хүмүүст эссенциалист амьдралын хэв маягт дасан зохицоход нь туслахын тулд эрдэм мэдлэгийн нэгээхэн хэсгээ бусдад түгээе гэсэн итгэл найдвар өвөрлөн “Эссенциализм” номоо бичжээ! Хүн бүрд “за” гэж хэлэхээ больж, бүх зүйлийг нэг дор хийх гэж оролдохоо зогсоох боломжийг эссенциализм олгодог бөгөөд ингэснээр та үнэхээр чухал зүйлдээ хамгийн ихээр хувь нэмэр оруулж эхлэх боломжтой болно. Эссенциализм нь танд илүү ихийг хийхийг бус, зөв зүйлийг хийхийг зааж өгдөг. Цаг хугацаа, хүчин чармайлтаа юунд, хамгийн ихээр зарцуулах хэрэгтэйг сурахад бэлэн үү?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн