Маккеоүн

Грег

зохиолч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Төвөггүй

Төвөггүй

2023/11/09

Өөрийгөө дайчилъя гээд ч хүч үлдээгүй бол өөр зам сонгох цаг чинь болсон. Харин та яадаг вэ? Ийм бодол хэзээ нэгэн цагт төрж байв уу? -Хурдан гүйгээд байгаа хэр нь бариа ойртохгүй байгаа юм шиг -Улам илүү зүтгэл гаргамаар байвч эрч хүч тань дутагдаад байгаа мэт -Аливаа зүйл байгаагаасаа илүү хүнд хэцүү санагдаж байвал. Хэрэв эдгээрийн аль нэгэнд, эсвэл бүгдэд нь тийм гэж хариулсан бол та зөв номоо олжээ. Итгэж явсан бүхэн нуран унах ямар хэцүү гээч. Өр шир, бүтэлгүй харилцаа, хайртай нэгнээ алдах гээд л хорвоогийн өдрүүдийг туулахад бэрх санагдах үе бидний амьдралд тохионо. Ном уншаад л энэ олон асуудал бэрхшээл үгүй болчихно гэвэл худал. Хатуу бэрхийг зөөллөх гэж би энэ номыг бичсэнгүй, харин хялбараар даван туулахад туслахыг л хүссэн юм. Бүх зүйлийг хөнгөвчилж чадна гэж амлахгүй ч нэлээд олон зүйлийг хялбаршуулж чадна гэж бодож байна. Бүтээлийг уншсан: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх "Блью Нөүтс" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

22,000₮
4 цаг 35 мин
Essentialism: Цөөнийг үйлдэх зарчим

Essentialism: Цөөнийг үйлдэх зарчим

2022/10/13

Энэхүү товч номыг уншсанаар та зөвхөн ач холбогдолтой даалгавруудад анхаарлаа төвлөрүүлж, шаардлагагүй даалгавруудад хэрхэн үгүй гэж хэлэх, бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх талаар сурах болно. Мөн дараах зүйлсийг сурна: ● Эссенциалист байх гэдэг юу гэсэн үг вэ.  ● Хийсэн сонголтоо хэрхэн хянах вэ.  ● Хэрхэн эелдгээр "үгүй" гэж хэлэх вэ. ● "Үндсэн зорилгоо" хэрхэн бий болгох вэ.  ● Амьдралыг тань хөнгөвчлөх системийг хэрхэн бүтээх вэ. Грег МакКеоун бол Цахиурын хөндийн удирдлага, стратегийн дизайны агентлагийн гүйцэтгэх захирал юм. Тэрээр бусад хүмүүст эссенциалист амьдралын хэв маягт дасан зохицоход нь туслахын тулд эрдэм мэдлэгийн нэгээхэн хэсгээ бусдад түгээе гэсэн итгэл найдвар өвөрлөн “Эссенциализм” номоо бичжээ! Хүн бүрд “за” гэж хэлэхээ больж, бүх зүйлийг нэг дор хийх гэж оролдохоо зогсоох боломжийг эссенциализм олгодог бөгөөд ингэснээр та үнэхээр чухал зүйлдээ хамгийн ихээр хувь нэмэр оруулж эхлэх боломжтой болно. Эссенциализм нь танд илүү ихийг хийхийг бус, зөв зүйлийг хийхийг зааж өгдөг. Цаг хугацаа, хүчин чармайлтаа юунд, хамгийн ихээр зарцуулах хэрэгтэйг сурахад бэлэн үү?

2,025₮
Төвөггүй

Төвөггүй

2023/05/18

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Хэчнээн хичээж ажилласан ч үр дүнд хүрч чадахгүй мэт санагддаг уу? Хувийн амьдралдаа, ажил мэргэжилдээ амжилт гаргах амархан арга байсан ч болоосой гэж бодож байна уу? Бизнесийн стратегич, илтгэгч Грег МакКеон нь “Төвөггүй” номдоо эдгээр асуултын хариуг хүргэжээ. Бид зорилгодоо хүрэхийн тулд махран ажиллах шаардлагагүй гэж тэр баталж байна. Харин амжилтад хүрэх хялбар аргыг олж, амьдралдаа хэрэгжүүлэх нь зөв юм. “Төвөггүй” ном нь МакКеоны өмнөх бүтээл болох “Эссенциализм”-д суурилсан юм. Тэрбээр өмнөх бүтээлдээ зөвхөн чухал зүйлд анхаарч, бусдыг нь үл тоож сурах талаар өгүүлсэн. Харин энэ удаа МакКеон өөртөө байгаа цаг хугацаа, эрч хүчийг үр ашигтай зарцуулах аргыг хялбар сэтгэлгээ, хялбар ахиц дэвшил, хялбар амжилт гэсэн гурван хэсэг болгон задалж тайлбарлажээ. Энэ товч номд бид хэсэг бүрийнх нь тухай, мөн МакКеоны зөвлөгөөний суурь ухааныг авч үзэх болно. Амжилтад хүрэх шинэ, амархан аргыг олж нээмээр байвал үргэлжлүүлэн уншаарай!

2,025₮