Бүсгүй минь, нүүрээ угаа
Энэхүү товч номыг уншсанаар та өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг хэрхэн бүтээж, амжилт гаргаж, амьдралаа хяналтдаа эргүүлэн авах талаар мэдэж авах болно. Мөн та: ● Өөрийгөө хэрхэн хайрлах; ● Хэн нэгэн хүн, ямар нэгэн хувцас таныг жаргалтай болгоно гэж найдахаа хэрхэн болих; ● Төсөөллийн хүчийг хэрхэн ашиглах; ● Өөрийгөө бусадтай харьцуулахаа хэрхэн болих; ● Урам зоригийг дотроосоо хэрхэн ундраах; ● Өөрийгөө ч, өрөөлийг ч шүүхээ хэрхэн болих талаар олж мэднэ. Хэрэв та өөрийнхөө дотор буй дайчин нэгнийг сэрээх гэж хамаг чадлаараа хичээж байгаа бол тайвшир аа, та ганцаараа тэгж байгаа юм биш. Өөрийгөө хайрлах гэдэг заримдаа ширүүн тэмцэл мэт санагдаж болохыг энэ номыг зохиогч Рэйчел Холлис сайн мэднэ. “Бүсгүй минь, нүүрээ угаа” номдоо Холлис өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, хайрлах талаар үзэл бодлоо хуваалцах болно. Та аливаа шүүмж, шүүлтээс ангид байж, урам зоригтой, зүгээр л жаргалтай байхыг өөртөө зөвшөөрч гэмээнэ тийм байж чадна. Шалтаг тоочихоо болих цаг нь иржээ. Амьдралдаа сэтгэл хангалуун байж, үнэхээр жаргалтайгаар өөрийгөө мэдрэхийн тулд боломжтой бүхнийг хийхэд бэлэн үү?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн