Rachel

Hollis

Rachel Hollis

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Бүсгүй минь, нүүрээ угаа

Бүсгүй минь, нүүрээ угаа

2021/12/17

2019 оны шилдэг борлуулалттай номоор шалгарсан, Нью Йорк таймсын №1 Бэстселлер "Бүсгүй минь, нүүрээ угаа" номын зохиолч Рэйчел Холлис шулуун шударга зангаараа энэ дэлхийн олон сая бүсгүйчүүдийн найз болсон билээ. Эмэгтэйчүүдийг мухардалд оруулдаг, итгэлийг нь бардаг байсан худал ташаа зүйлсийг чин шударгаар, бас хошин байдлаар дүрслээд зосохгүй хэрхэн даван туулж болох аргачлалыг энэхүү номоороо хуваалцжээ. Үе үе пссс хийтэл инээнгээ нээрээ тийм ш дээ, яагаад энэ өнцгөөс хараагүй юм болоо, би яагаад өөрийгөө бусадтай харьцуулаад байгаан бол гэх мэт үй олон бодол дунд суралцаж хөгжиж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлээрэй. Нэгэн уншигчийн хэлснээр кофе шопт нэг лаг эгчтэй буу халаад сууж байгаа юм шиг тийм нэгэн дотно, күүл мэдрэмжийг аваарай. Өгүүлэгч: С.Цэндсүрэн 'MBOOK' студид бүтээв.

19,900₮
6 цаг 15 мин
Бүсгүй минь, нүүрээ угаа

Бүсгүй минь, нүүрээ угаа

2022/11/01

Энэхүү товч номыг уншсанаар та өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг хэрхэн бүтээж, амжилт гаргаж, амьдралаа хяналтдаа эргүүлэн авах талаар мэдэж авах болно. Мөн та: ● Өөрийгөө хэрхэн хайрлах; ● Хэн нэгэн хүн, ямар нэгэн хувцас таныг жаргалтай болгоно гэж найдахаа хэрхэн болих;  ● Төсөөллийн хүчийг хэрхэн ашиглах;  ● Өөрийгөө бусадтай харьцуулахаа хэрхэн болих;  ● Урам зоригийг дотроосоо хэрхэн ундраах;  ● Өөрийгөө ч, өрөөлийг ч шүүхээ хэрхэн болих талаар олж мэднэ. Хэрэв та өөрийнхөө дотор буй дайчин нэгнийг сэрээх гэж хамаг чадлаараа хичээж байгаа бол тайвшир аа, та ганцаараа тэгж байгаа юм биш. Өөрийгөө хайрлах гэдэг заримдаа ширүүн тэмцэл мэт санагдаж болохыг энэ номыг зохиогч Рэйчел Холлис сайн мэднэ. “Бүсгүй минь, нүүрээ угаа” номдоо Холлис өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, хайрлах талаар үзэл бодлоо хуваалцах болно. Та аливаа шүүмж, шүүлтээс ангид байж, урам зоригтой, зүгээр л жаргалтай байхыг өөртөө зөвшөөрч гэмээнэ тийм байж чадна. Шалтаг тоочихоо болих цаг нь иржээ. Амьдралдаа сэтгэл хангалуун байж, үнэхээр жаргалтайгаар өөрийгөө мэдрэхийн тулд боломжтой бүхнийг хийхэд бэлэн үү?

2,025₮