Амьд үлдэх шалтгаанууд
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та нэг хүн хэрхэн хүнд хэлбэрийн сэтгэл гутралаа даван туулж, амьдралыг дахин баяр баясалтайгаар туулах болсныг олж мэдэх болно. Мөн та: ● Сэтгэл гутралын гол хүчин зүйлс болон шинж тэмдэг сэтгэл зүй, бие махбодод чинь хэрхэн нөлөөлж болох; ● Сэтгэл гутрал болон түгшүүртэй хэрхэн тэмцэх; ● Яагаад сэтгэл гутрал нөхцөл байдлыг үл харгалзан хэн ч байсан нөлөөлж болдог тухай; ● Эдгэрэлт маш олон арга зам, хэлбэр дүрстэй байж болдог тухай; ● Сэтгэл гутралын шинж тэмдэг түр зуурынх, энэ үеийг даван туулах арга байдаг гэдгийг сурах болно. Матт Хэйг хорь гаран насандаа маш гүн сэтгэл гутралыг туулсан бөгөөд, Ибизад найз охинтойгоо ажиллаж байхад нь гэнэт гарч ирсэн өвчин юм (ихэвчлэн ийм гэнэтийн байдаг). Дараа нь түүний амьдралын хамгийн харанхуй мөчүүд дагасан. Тэр бараг л амиа хорлох шахжээ. Эдгэрэх үйл явц удаан байсан юм. “Амьд үлдэх шалтгаанууд” номдоо тэр бээр сэтгэл зүйн эрүүл мэндийн жинхэнэ зовлонгийн тухай өөрийн туршлагыг хуваалцсан байна. Мөн дээр нь нэмээд адил зүйл мэдэрч байгаа хүмүүст өгөх зөвлөгөөг хамтатгаж, сэтгэл гутрал, түүнийг аргалах аргуудын тухай ажиглалтаа оруулжээ. Та сэтгэл гутрал танд хэрхэн нөлөөлж болох хийгээд эдгэрэх замд хэрхэн орох тухай сурахад бэлэн үү?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн