Хэйг

Матт

зохиолч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Түгшүүрт гарагийн тухай тэмдэглэлүүд

Түгшүүрт гарагийн тухай тэмдэглэлүүд

2022/10/31

Өөрийгөө ухамсарлаж, илүүтэй танин мэдэх нь сэтгэл зовнилоо арилгахад хэрхэн тус болдгийг мэдэхийг хүсвэл энэхүү товч номыг уншаарай. Мөн та дараах зүйлсийг олж мэднэ: ● Өнөө үе сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөө үзүүлж буйг  ● Сэтгэл зовнил мэдрэгддэг бөгөөд удирдах боломжтой  ● Үзэл бодлоо өөрчилснөөр амьдралаа өөрчилж чадна  ● Хувь хүнийхээ хувьд юунд сэтгэл ханамжтай болдгоо олж мэдвэл нэн сайн  ● Жинхэнэ холбоо тогтоохын тулд дэмий зүйлсээс өөрийгөө холдуулах нь чухал. Матт Хэйг сэтгэлийн хямралаа даван туулсныхаа дараа "Түгшүүрт гарагийн тэмдэглэлүүд" хэмээх ном бичжээ. Амьдралынхаа энэ хүнд хэцүү үеийг ном болгон бичсэн тэрээр хэрхэн амьд үлдэх вэ биш, харин "галзуу ертөнцөд" яаж шуухан эрүүл саруул хэвээр үлдэх вэ гэдэг тэмцэл болохыг олж мэдсэн аж. Сэтгэлийн зовнил, аюултай байдал, сөрөг харьцуулалт зэрэгт өнөө үе ихээхэн хувь нэмэр оруулдгийг мэдэж авав. Иймээс амьдралын ухаан мэдрэлгүй, хурдтай хэмнэл дунд өөрсдийнхөө тогтвортой байдал, хамгаалалтаа хэрхэн хадгалж үлдэх талаар энэ номдоо тусгахыг зорьжээ. Сэтгэцийн эрүүл мэнддээ эерэг өөрчлөлтүүд хийж сурахад та бэлэн үү?

2,025₮
Амьд үлдэх шалтгаанууд

Амьд үлдэх шалтгаанууд

2022/11/01

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та нэг хүн хэрхэн хүнд хэлбэрийн сэтгэл гутралаа даван туулж, амьдралыг дахин баяр баясалтайгаар туулах болсныг олж мэдэх болно. Мөн та: ● Сэтгэл гутралын гол хүчин зүйлс болон шинж тэмдэг сэтгэл зүй, бие махбодод чинь хэрхэн нөлөөлж болох;  ● Сэтгэл гутрал болон түгшүүртэй хэрхэн тэмцэх; ● Яагаад сэтгэл гутрал нөхцөл байдлыг үл харгалзан хэн ч байсан нөлөөлж болдог тухай;  ● Эдгэрэлт маш олон арга зам, хэлбэр дүрстэй байж болдог тухай; ● Сэтгэл гутралын шинж тэмдэг түр зуурынх, энэ үеийг даван туулах арга байдаг гэдгийг сурах болно. Матт Хэйг хорь гаран насандаа маш гүн сэтгэл гутралыг туулсан бөгөөд, Ибизад найз охинтойгоо ажиллаж байхад нь гэнэт гарч ирсэн өвчин юм (ихэвчлэн ийм гэнэтийн байдаг). Дараа нь түүний амьдралын хамгийн харанхуй мөчүүд дагасан. Тэр бараг л амиа хорлох шахжээ. Эдгэрэх үйл явц удаан байсан юм. “Амьд үлдэх шалтгаанууд” номдоо тэр бээр сэтгэл зүйн эрүүл мэндийн жинхэнэ зовлонгийн тухай өөрийн туршлагыг хуваалцсан байна. Мөн дээр нь нэмээд адил зүйл мэдэрч байгаа хүмүүст өгөх зөвлөгөөг хамтатгаж, сэтгэл гутрал, түүнийг аргалах аргуудын тухай ажиглалтаа оруулжээ. Та сэтгэл гутрал танд хэрхэн нөлөөлж болох хийгээд эдгэрэх замд хэрхэн орох тухай сурахад бэлэн үү?

2,025₮