Амазон мятаршгүй юу?
Энэхүү товч номыг уншсанаар та “Амазон”-ыг дэлхийн хамгийн амжилттай компаниудын нэг болгосон хүчин зүйлсийн тухай, мөн энэ амжилт ямар үнээр олдсон талаар мэдэж авах болно. Мөн та: ● “Амазон”-ы үндсэн зарчмууд нь тэдний гол давуу тал гэдгийг; ● Тус компани Колумбийн тойргийн улстөрчид, зохицуулагч байгууллагуудын байнгын хяналтад байдаг талаар; ● “Амазон” ажилтнуудаа зольж байж өсөн дэвжсэн тухай; ● Цагийн аясаар Жефф Безос өөрчлөгдсөнийг; ● Зохицуулалт нь технологийн томоохон компаниудыг өөрчилж болох талаар олж мэднэ. “Амазон” бол АНУ-д “Уолмарт”-ын дараа, хоёрдугаарт орох том ажил олгогч. Интернэтэд жижиглэнгээр арилжаалагдаж байгаа бүх барааны гуравны нэгээс илүү нь “Амазон”-оор дамждаг. Хамгийн их ашиг авчирдаг үйлчилгээнүүдийн нэг нь “Нетфликс” тэргүүтэй томоохон вэбсайтуудыг нэгтгэсэн вэб үйлчилгээний нэгж. 2015 оны байдлаар “Амазон”-д 250 мянга орчим хүн ажиллаж байсан бол өдгөө энэ тоо бараг гурав дахин нэмэгджээ. Энэхүү өсөлт нь “Амазон”-ыг дэлхийн хамгийн хүчирхэг компаниудын нэг болгов. Үүний зэрэгцээ “Оддын зам: Дараачийн үе” киноны Жан-Люк Пикарын өмсгөлтэй, шинжлэх ухаанч, номын худалдаачин “гавал” Жефф Безос гарааны жижигхэн бизнесээ яаж дэлхийн хамгийн том худалдааны компани болгосон тухай ч хүмүүс асууж эхэлсэн билээ.
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн