Төвөггүй

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Хэчнээн хичээж ажилласан ч үр дүнд хүрч чадахгүй мэт санагддаг уу? Хувийн амьдралдаа, ажил мэргэжилдээ амжилт гаргах амархан арга байсан ч болоосой гэж бодож байна уу? Бизнесийн стратегич, илтгэгч Грег МакКеон нь “Төвөггүй” номдоо эдгээр асуултын хариуг хүргэжээ. Бид зорилгодоо хүрэхийн тулд махран ажиллах шаардлагагүй гэж тэр баталж байна. Харин амжилтад хүрэх хялбар аргыг олж, амьдралдаа хэрэгжүүлэх нь зөв юм. “Төвөггүй” ном нь МакКеоны өмнөх бүтээл болох “Эссенциализм”-д суурилсан юм. Тэрбээр өмнөх бүтээлдээ зөвхөн чухал зүйлд анхаарч, бусдыг нь үл тоож сурах талаар өгүүлсэн. Харин энэ удаа МакКеон өөртөө байгаа цаг хугацаа, эрч хүчийг үр ашигтай зарцуулах аргыг хялбар сэтгэлгээ, хялбар ахиц дэвшил, хялбар амжилт гэсэн гурван хэсэг болгон задалж тайлбарлажээ. Энэ товч номд бид хэсэг бүрийнх нь тухай, мөн МакКеоны зөвлөгөөний суурь ухааныг авч үзэх болно. Амжилтад хүрэх шинэ, амархан аргыг олж нээмээр байвал үргэлжлүүлэн уншаарай!

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!