Аглагт бясалгахуй

Өөрийгөө үнэлэх үнэлэмж, бодит харьяалал таны амьдралд хэрхэн утга учир авчирдгийг мэдэхийг хүсвэл энэхүү товч номыг уншаарай. Мөн та дараах зүйлийг сурах болно: ● Бодитоор харьяалагдана гэдэг нь өөртөө итгэж, өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэх юм.  ● Нийцэн зохицох нь бодит харьяалал биш.  ● Бодитоор харьяалагдах гэдэг нь цэцэрлэгт хүрээлэнгээр алхахыг бус, харин зэрлэг байгаль руу орохыг хэлнэ. ●  Ангилж бүлэглэхийн хэрээр ганцаардал нэмэгдсээр байдаг. ● Өвдөлт нь үзэн ядалт гэхээс илүү зориг, эрэмгийг байдлыг өгч чадна.  ● Ангилж, бүлэглэх нь нарийн төвөгтэй байдлыг үл тоомсорлох хялбар арга юм.  ● Хамтын баяр хөөр, зовлон шаналал нь бидний хооронд салшгүй холбоог бий болгож чадна. Бодитоор харьяалагдана гэдэг нь өөрийнхөө үнэ цэнийг мэдэх явдал юм. Үүнд эр зориг шаардагддаг. Ганцаараа байх зориггүй үедээ бид бусдаас сайшаал эрж, өөрийгөө "нийцүүлэх" оролдлого хийдэг. Үүнээс болж та өөрийгөө хоосорсон, хэрэггүй хүн мэтээр мэдэрнэ, байгаагаараа бус дүр эсгэсэн төрхөөрөө хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ мэддэг. Тэгвэл та өөртөө итгэж сурах, өөрийгөө үнэлэх хүчтэй мэдрэмжийг хэрхэн бий болгох вэ? Бусдад хэрхэн итгэж сурах болон бодитоор харьяалагдаж буй мэдрэмжийг яаж олж мэдэх вэ? Эхлээд та өөрт нийцүүлсэн хүслээсээ татгалзах хэрэгтэй...

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!