Зохиол бичих тухай

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та нэрт зохиолч Стивен Кингийн залуу зохиолчдод өгсөн илэн далангүй, даруу, хошин зөвлөгөөтэй танилцана. Мөн та: - Стивен Кинг үзэг нэгт зохиолчдынхоо байгуулсан хамтлагт гитар тоглодог талаар; - Тэрбээр ах Дэвидийнхээ сонинд цуврал өгүүллэг бичиж уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн тухай; - Өөрөөс нь ч илүү өөрт нь итгэсэн эхнэрийнхээ ачаар амжилтад хүрсэн гэж тэр боддог талаар; - Уран яруу бус, энгийн хэлээр бичихийг сонгосон нь түүнийг орчин цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг болгосон тухай; - Бичиж туурвихуйн хүсэл нь түүний өдөр тутмын үйл болсон талаар; - Юу ч, бүр үхэхийн даваан дээр очсон нь ч түүнийг сэтгэлийн дуудлагад нь эргэлзүүлж, бичиж туурвихаас хөндийрүүлж чадаагүйг олж мэдэх болно. Стивен Кинг 1999 онд үдийн хоолны дараа өмнөх шигээ л Мэн муж дахь зуслангийн байшингийнхаа ойролцоо зугаалж яваад осолд оржээ. Тэрбээр фургон машинд мөргүүлж, 14 футын өндрөөс шидэгдэн амиа алдах шахав. Алдчихаж ч мэдэх байсан амь нас, амьдралыг нь утга зохиолтой холбож байсан холбоог харуулсан “Зохиол бичих тухай” хэмээх дурсамжаа Стивен Кинг тэр үед бичсэн юм. Эмч нарын алтан гарын ачаар түүний бие илааршсан бол үзэгнийхээ хүчээр сэтгэл нь ч сэргэжээ. Дурьдатгалыг утга зохиолын сэцтэй хослуулснаараа, туурвилдаа дурлаж буйгаараа, чин сэтгэлээсээ хандаж байгаагаараа, золгүй тохиолдлоо нэхэн санаснаараа, хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хуваалцах гэсэн амин хүсэлтэйгээрээ ямар ч залуу зохиолчийн хувьд Стивен Кингийн энэхүү дурсамж үнэ цэнтэй. Зохиогч юу ярьж буйгаагаараа төдийгүй хэрхэн өгүүлж байгаагаараа ч тэр. Номын эхний хуудаснаас л Стивен Кинг тантай сэтгэлээсээ ярьж эхэлнэ гэж мэд. Ийнхүү ярилцахдаа гартаа үзгээ барьсан нь дээр байх болов уу, учир нь тэр танд зааж зөвлөөд зогсохгүй даалгавар ч өгнө.

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!