Ялагчид бүгдийг хүртдэг

Энэ товч номыг уншсаны дараа та тэгш бус байдал болон ядуурлыг нэг хувийн хөдөлмөрөөр яагаад ч шийдвэрлэх боломжгүйг мэдэж авна. Мөн дараах зүйлийг олж мэднэ: ● Хүн төрөлхтний 10 хувь дэлхийн баялгийн 85 хувийг эзэмшиж байна;  ● Дундад болон доод давхаргын америкчууд эцэг эхээсээ ч дор амьдралтай;  ● Неолиберализм санхүүг эдийн засгийн тэргүүн эгнээнд түлхэн оруулсан; ● Санхүүгийн байгууллагууд асуудлын нэг хэсэг болохоос шийдэл биш;  ● Гарааны бизнесийн соёл шаргуу хөдөлмөрөөр олж авсан ажилчдын эрхийг нураахад оролцож байгаа;  ● Урам зориг дүүрэн олон нийтийн илтгэгчид баячуудын нурууг илээд, тэгш бус байдлын талаар ярихаас зайлсхийдэг;  ● Саклерын гэр бүл хар тамхины донтолтын тахлыг зохион байгуулсан боловч одоог хүртэл нэр хүндтэй, буяны үйлстэн гэж тооцогддог;  ● Даяаршилтай холбоотойгоор үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрч буй хүмүүс улам бүр нэмэгдсээр байна. Амжилттай бизнес эрхлэгчид хувийн хөрөнгө оруулалт, өглөгөөр дамжуулан дэлхийг өөрчлөхөд эерэг хувь нэмэр оруулж чадна гэсэн санаа бол харьцангуй шинэ зүйл юм. Гэвч засгийн газар болон чөлөөт хувийн аж ахуйн нэгжийг багасгах тухай неолиберал үзэл баримтлал зөвхөн нэг л зүйлд нөлөөлсөн. Энэ нь 1-10 хувийг эзэлдэг хамгийн баян хүмүүсийн гарт очдог үндэсний баялгийн хэмжээг бүр ч их болгож байна. Цахиурын хөндийн тэрбумтнууд болон Уолл Стрийтийн брокеруудаас илүү их хандив өргөж, буцалтгүй тусламж, сан бий болгооч гэж гуйхын оронд бодит байдалтай нүүр тулах ёстой. Тэгш бус байдал, дахин хуваарилалтын асуудал хэт баян хүмүүсийн нөлөөнөөс болж шийдэгддэггүй. Хэрвээ та "дэлхийг илүү сайхан болгохыг" үнэхээр хүсэж байгаа бол хүн амын энэ хэсэг хэрхэн хөрөнгөжсөнийг сайтар судалж эхлэх хэрэгтэй.

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!