Ялалтын стратеги
Ажил мэргэжлийн хувьд ахиж дэвшихэд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхийн тулд дотоод болон гадаад нөөц боломжоо хэрхэн олох талаар суралцахыг хүсвэл энэхүү товч номыг уншаарай. Мөн дараах зүйлсийг мэдэж авна: • Та ганцаараа өөрчлөлт хийхийг хүсэж байгаа юм биш гэдгийг. • Эхлэхийн тулд танд хуудас цаас хэрэгтэй. • Томоохон өөрчлөлт хийхээсээ өмнө өөрийгөө таньж мэд. • Ярилцлагын үеийн нийтлэг асуултуудад хэрхэн хариулах вэ? • Өөрт яг тохирсон ажил мэргэжилдээ зориулж өөрийгөө хэрхэн бэлдэх вэ? • Сүлжээ үүсгэх, харилцаа тогтоохын ач холбогдлыг • Мэргэжлээ юм уу хэтийн төлөвөө өөрчлөх цаг нь болсон уу гэдгийг ойлгож авна. Нэг компанидаа гучаас дээш жил ажиллах нь ердийн зүйл байсан бол одоо үед тийм биш болсон. Үнэндээ, өнөө үед нэг компанидаа үлдэх нь өөртөө л муу зүйл хийж байна гэсэн үг. Ингэх нь таны амжилтад хүрэх боломжид саад болдог. Компаниуд салбартаа тэргүүлэгч хэвээр үлдэхийг хүсэж л байгаа бол байнга шинэчлэгдэж, соёл, технологи, санхүүгийн өөрчлөлтүүдийг хийх ёстой. Харамсалтай нь ихэнх нь тэгдэггүй. Заримдаа энэ нь компанитай бус таны ажил үүрэгтэй холбоотой байдаг. Уйдаж эсхүл хийж байгаа зүйлдээ дургүй байгаа бол, ерөнхийдөө таныг идэвхжүүлэхгүй байна гэсэн үг: Зүгээр дээ! Ажил мэргэжлээ бүхэлд нь өөрчлөхийг хүсэж л байгаа энэ бүхэн зүгээр! Өөртөө болон зорилгодоо хүрэх төгс ажил мэргэжлээ олохын тулд хийж болох алхмууд гэж байдаг. Тэгвэл асуулт: Та ажил мэргэжлээ ахиулж, хамгийн дээд чадавхдаа хүрэхийн тулд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхэд бэлэн үү?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн