Уолл Стрийтийн чоно
Энэхүү товч номыг уншсанаар та "Уолл Стрийтийн чоно" Жордан Белфортын амьдралын тухай бүгдийг олж мэдэх болно. Мөн дараах зүйлсийг олж мэднэ: ● Мансууруулах бодист донтсон үеийн хар дарсан зүүд. ● Түүний брокерын пүүсийн зах зээлийн уналт. ● Түүнийг улам баян болгосон санхүүгийн хэлцлүүд. ● Түүнийг уналтад орсон ч дэмжиж байсан эхнэрийнх нь тэвчээр. Биржийн ажилтны гайхалтай карьерынхаа туршид Жордан Белфорт асар их баялгийг эрэлхийлэн улам бүр гүн рүү шумбаж байлаа. Зах зээлийн дарамтыг даван туулахын тулд тэрээр шахмал мансууруулах бодис залгиж, вискигээр даруулдаг байв. Хар тамхинд донтохын зэрэгцээ эрх мэдлийн төлөө улайрч, эхнэртэй хайртай байсан ч дарж болшгүй бэлгийн дур хүслээ ханган зугаацдаг байлаа. Гэсэн ч удаа дараагийн золгүй явдлын дараа гэр бүл хамгийн чухал гэдгийг ойлгожээ. “Уолл Стритийн чоно” амьд үлдэхийн тулд тайван амьдрахаас өөр аргагүй болно. Белфорт амьдралынхаа ер бусын үйл явдлуудыг ил тодоор, эрээ цээргүйгээр дүрсэлж, арван жилийн турш амжилт дагуулсан зэрлэг ертөнцдөө таныг аваачна.
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн