Ваби Саби: Төгс, төгс бус амьдралын тухай Японы мэргэн ухаан

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та Японы гүн ухаан болох ваби саби нь өдөр тутмын гоо сайхныг хэрхэн таньж мэдэх, амьдрал ямар богино гэдгийг санах болон ямар ч нөхцөл байдалтай байсан, амьдралд талархаж сурах болно. Мөн та хэрхэн: ● Ваби саби бол амьдралын төгс бус, бүрэн дуусаагүй, түр зуурын гоо сайхны хариу үйлдэл гэдгийг; ● Таны гэр орон, ажил мэргэжил, харилцаа холбоо бол бүгд хөгжиж буй зүйлс болохыг;  ● Байгаль болон Японы цайны ёслол амьдралын богино байдал, харилцаа холбоо болон таны том зүйлийн ямар хэсэг болох тухай үнэнийг дурсан харуулдгийг;  ● Ваби саби нь бүтэлгүйтлээ эргэн харах, өршөөж сурах болон мартахад тусалдгийг сурах болно. Өнөөдрийн хурдан хэмнэлтэй, мөнгө, ажил, гадаад төрхөд анхаарсан, материаллаг ертөнцөд хүмүүс хэт их ажиллаж, сэтгэл ханамжгүй амьдарч буй тул энгийн, утга учиртай амьдрал л хүсэх болжээ. Японы мэргэн ухаан “ваби саби” нь байгальтай холбоотой амьдрахыг мөн өдөр тутмын амьдралын урсаад өнгөрөх мөчүүдийг хүлээн авах, минимализмыг бодит болгох тухай заадаг юм. Японд ваби сабигийн тухай товхийсэн тодорхойлолт байхгүй хэдий ч олон хүн энэ ойлголтын зарчмыг зөн совингоороо ойлгож, өдөр тутамдаа хэрэглэдэг ажээ. Та амьдралын үнэ цэнтэй боловч богинохон үргэлжилдэг гоо сайхныг олж нээхийн тулд хэмнэлээ удаашруулж, юмсыг илүү энгийн болгоход бэлэн үү?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!