Өвчин намдаагч

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та Пурдью Фарма (эмийн үйлдвэр) АНУ дахь опиоидын тахалд хэрхэн хувь нэмэр оруулсныг олж мэдэх болно. Мөн та: • ОксиКонтин нь яагаад бусад өвчин намдаагч эмүүдээс өөр болох тухай • Пурдью Фарма хэрхэн эрчимтэй сурталчилгааны кампанит ажлаараа шинжлэх ухааныг буруугаар танилцуулсан тухай • Орон нутгийн нийгмийн идэвхтнүүд болон засгийн газрын агентлагуудын Пурдью Фармагийн эсрэг үйлдлүүдийн тухай • Пурдью Фарма хэрхэн зохицуулагчдад нөлөөлж, зохисгүй хэрэглээний боломжийн тухай мэдээллийг нуун далдалсан тухай • Тахал олон нийтийн анхаарлыг татсаны дараа Пурдью Фармад юу тохиолдсон тухай зэргийг олж мэдэх юм. Барри Мейер бол эрэн сурвалжлагч, зохиолч, Нью Йорк Таймсын хуучин сэтгүүлч. Өвчин намдаагч номын анхны хувилбар нь 2003 онд, опиоидын тахал үндэсний анхаарлыг татахаас 10 жилийн өмнө нийтлэгдсэн юм. Барри Мейер баруун Виржиниа дахь опиоидын тахлыг суурь тайлбар болгон авч, Пурдью Фармагийн ОксиКонтины сурталчилгаа болон жороор олгодог өвчин намдаах эмийн зохисгүй ашиглалт бүхэл бүтэн нийгмийн бүлгийг самарсан явдал хоёрын төвөгтэй боловч хүчирхэг харилцааг мөрдсөн байна.

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!