Урт удаан амьдралын парадокс
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та ходоодоо хайрласнаар өнө удаан, эрүүл, басхүү аз жаргалтай амьдралыг туулахад суралцана. Мөн та: - Ходоодон дахь зарим бичил организмууд хэчнээн чухал талаар; - Хөгшрөхийн үндсэн шалтгаанууд, мөн үүнээс хэрхэн зайлсхийх талаар; - Ходоодоо хайрлах нь эрүүл, урт удаан наслахад хүргэдэг тухай; - Ходоодны болон биеийн ерөнхий эрүүл мэндэд нөлөөлдөг бодисууд, орц найрлагын талаар; - Эрүүл байж, урт наслахын тулд хүнсний ямар бүтээгдэхүүн хэрэглэх, мөн юунаас татгалзах талаар олж мэднэ. Ажил, сурлагадаа шамдахдаа хүмүүс эрүүл мэндээ хайхрахгүй орхих нь олонтаа. Дасгал хөдөлгөөн хийх цаг зав гаргачихаад л зогсчих биш, харин эрүүл мэндэд тань нөлөөлөх бусад талыг ч харгалзаж үзэх учиртай. Спорт, хөдөлгөөн танд хэрэгтэй ч сайн сайхан байхад тань хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол хүнс билээ. Ходоодны микробиом буюу бичил организмуудын нэгдэл нь эрүүл оршихуйн үндэс болдог талаар, мөн зөв хооллож урт удаан, эрүүл амьдрах хэв маягийг хэрхэн хадгалах тухай зүрхний мэс засалч, хоолзүйч Стивен Р. Гандри энэхүү номдоо өгүүлжээ. Мөн тэрбээр хүнсэндээ багтаах ёстой, эсвэл хасах хэрэгтэй ашигтай, хортой бүтээгдэхүүний дэлгэрэнгүй жагсаалт гаргаж өгнө. Хоолны дэглэмээ өөрчлөх нь урт наслахад үнэхээр тустай юу?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн