Үндэслэлгүй хэт хөөрөгдөл

Энэхүү товч номыг уншсаны дараа та үр ашигтай зах зээлийн таамаглал яаж ба яагаад ингэтлээ газар авсныг мэдэж авна. Үүний нотолгоо нь, 1996 онд анх хэлэгдсэн “үндэслэлгүй хэт хөөрөгдөлт” гэх үг хөрөнгө оруулагчдын дунд үймээн самуун өдөөж, дэлхийн зах зээлийг уналтад оруулж байв. Мөн та дараах зүйлсийг олж мэднэ: • Хүмүүс яагаад ижил алдаа гаргасаар байна вэ?; • Рационал зан үйлийн математик загварууд удаан хугацаанд бодит үнэ цэнгүй гэдгээ хэрхэн дахин дахин нотолж байна вэ?; • Санхүүгийн сэтгэл судлал болон мэдээллийн урсгалаар дамжуулан толгой эргэм оргилд хүргэсэн хөрөнгийн зах зээлийн хөөсрөлтийн түүхүүдийг; • Нэр хүндтэй хүмүүс зах зээлийг хэрхэн хөөрөгдүүлж, эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэв? • Өөр хувилбар болох албан бус эдийн засгийн загварууд сэтгэл гонсойлгох нь ховор гэдгийг ойлгоно. 1990 оны шуугиант dot.com/дот.ком-ын хөөсрөлтийг Холбооны нөөцийн сангийн дарга Алан Гриспен “Үндэслэлгүй хэт хөөрөгдөлт” хэмээн тодорхойлсноор энэ хэллэг алдартай болсон билээ. 2000-аад оны эхэн үеийн орон сууцны үнийн хөөсрөлт, 2007-2009 оны дэлхийн санхүүгийн хямралыг зарласан таамаглалын хөөс зэрэг удаа дараа тохиолдсон гамшгийн дараа хөрөнгө оруулагчид ухаажсан уу? Бүр муу нь, зах зээл хөөсөрсөн үед л сая мэдэх боломжтой юу? Нобелийн шагналт эдийн засагч, Йелийн их сургуулийн профессор Роберт Шиллер энэхүү таамаглалын хандлагыг хэтийн төлөв болгон авч үздэг. Нэг талаас, их хэмжээний ашиг авчирдаг үнийн хэлбэлзэл чөлөөт зах зээлд хүчтэй түлхэц болдог. Нөгөөтээгүүр, үнийн хэлбэлзэл болгоомжгүй хөрөнгө оруулагчдад ихээхэн хохирол учруулж болох эрсдэл юм. Холбооны нөөцийн сан үүнийг хазаарлах алхам хийж магадгүй. Арга зам, арга барилын шинжилгээ танд чухал сургамж өгнө. Эсхүл харамсалтай нь үгүй юу? Гэхдээ баталгаатай нэг шагнал авна. Энэ нь дараагийн удаа үүсэх эдийн засгийн хөөсрөлтийг зоволгүйгээр хэрхэн бууруулж болоход суралцана.

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!