Үймээн: Хямралын үеийн улс орнуудын эргэлтийн цэг
Энэхүү товч номыг уншсанаар та үйлчлүүлэгч төвтэй стратеги нь бизнесийн амжилтад амин чухал зүйл болохыг олж мэднэ. Мөн та: • Бүтээгдэхүүн төвтэй компаниуд бол фордизмын залгамж халаа гэдгийг; • Үйлчлүүлэгч төвтэй компаниудын давуу тал юу болохыг; • Үйлчилгээ сайтай байлаа гээд үйлчлүүлэгч төвтэй гэсэн үг бишийг; • Компаниа өргөжүүлэхийн тулд худалдан авагчдынхаа ялгаатай байдлыг хэрхэн ашиглах талаар; • Яагаад үйлчлүүлэгчдийн үнэнч байдалд хөрөнгө оруулах хэрэгтэй талаар мэдэж авах болно. Бүтээгдэхүүнээ бизнесийнхээ төвд тавих нь эрсдэлтэй алхам. Таны бүтээгдэхүүний загвар хуучрах ч юм уу, үйлчлүүлэгч нар өөр газраас илүү хямд бараа олбол борлуулалт уналтад орж мэднэ. Бодит байдал дээр хамгийн чухал зүйл бол онцгой, хувь хүн бүрд тохирсон харилцааг худалдан авагчидтайгаа тогтоох юм. Тэдэнд зөв бүтээгдэхүүн, хамгийн сайн үйлчилгээг хүргэхийн тулд юу хамгийн их хэрэгтэй байгааг мэдэж байх ёстой. Ингэснээр үйлчлүүлэгчид танай компанитай бат бөх, нягт холбоо тогтооно. Үйлчлүүлэгч төвтэй стратеги ашигласнаар таны бизнес цэцэглэн хөгжих боломжтой. Та хэрхэн бизнесээ үйлчлүүлэгч төвтэй болгохыг сурахад бэлэн үү? Уг товч номыг бичсэн Паулин Краус “Энэ ном надад сонирхолтой санагдлаа. Учир нь, фордизм буюу бүтээгдэхүүн төвт бизнесийн загварын хэрхэн хувьсаж буй талаарх өнцгийг нийгмийн өөрчлөлтөд тулгуурлан орчин үеийн хэв маягт оруулан бичсэн юм. Энд яригдаж байгаа жишээнүүдийг ихэвчлэн дэлгүүрийн борлуулалтын загвараас сэдэвлэсэн. Мөн үйлчлүүлэгч төвтэй загвар руу шилжихэд гардаг сорилтыг тодоор харуулж өгчээ. Үйлчлүүлэгчдээ нууцалдаг том компаниудаас жижиг бизнесүүд юу сурч болохыг харуулсан хэсэг нь юунаас ч илүү таалагдлаа. Бүтээгдэхүүн төвтэй бизнесээс үйлчлүүлэгч төвтэй зарчим руу хэрхэн шилжихийг сурахыг хүссэн бизнес эрхлэгч хэн бүхэнд энэ номыг уншаарай гэж зөвлөх байна” гэжээ.
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн