Цамхгийн бараа

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та Ал Кайдагийн түүх болон аюулгүй байдал, тагнуулын газрын бүтэлгүйтэл 9/11-нд хүргэснийг олж мэдэх болно. Мөн та: • Орчин үеийн Ислам фундаменталист хөдөлгөөний түүхийг; • Осама Бен Ладен хэрхэн АНУ-ын эсрэг үзэн ядалттай болсныг • Афганистан руу Зөвлөлтийнхөн дайрсан явдал хэрхэн Ал Кайдагийн үүсэлд нөлөөлснийг; • Бен Ладений амьдрал дахь хэт туйлшрах үзлийн гол мөчүүдийг; • АНУ-ын тагнуулын агентлагуудын харилцаа холбооны бүтэлгүйтэл хэрхэн 9/11-нд хөтөлсөн зэргийг олж мэдэх юм. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийг Сувдан эргээс хойших Америкийн түүхэн дэх хамгийн том дайралт хэмээн тэмдэглэдэг. Гурван онгоц эдийн засаг болон цэргийн асар том барилгуудыг мөргөхдөө хөгжил дэвшил, энх тайвны эрин үеийг эцэслэж, Ойрх Дорнодод хоёр том халдлагыг өдөөж, бүхэл бүтэн нэг эрин үеийг тодорхойлсон юм. Цамхгийн бараа номд тэр өдрийн зовлонт явдлын шалтгаан, дайралтад юу хүргэсэн, төлөвлөгөөнд Осама Бен Ладений гүйцэтгэсэн үүрэг, барууныг үзэн ядах үзэл нь хэрхэн бий болсон хийгээд хамгийн чухал нь энэхүү төлөвлөгөөг биелэхээс нь өмнө яагаад хэн ч олж мэдээгүй тухай нарийн өгүүлжээ. Америкийн түүхэн дэх хамгийн муухай дайралт хэрхэн ил тод болсон тухай илүү гүнзгий ойлгож авахад бэлэн үү?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!