Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг
Энэхүү товч номыг уншсанаар "чухал бус зүйлд хэрхэн санаа зовохгүй байх вэ" буюу өөрөөр хэлбэл "тоомжиргүй амьдрах бяцхан урлаг"-т суралцах болно. Мөн дараах зүйлсийг сурах болно: ● Нийгэм биднийг гонсойлгож,байнга илүү ихийг хүсэхэд хүргэдэг; ● Ямар төрлийн зовлон сонгосноос шалтгаалж тийм аз жаргал ирдэг; ● Дундаж байх тийм ч муу зүйл биш; ● Үнэт зүйлсээ хэрхэн сонгохоос шалтгаалж явах чиглэл тань тодорхойлогддог; ● "Үгүй" гэж хэлж, үйлдэл хийх чадвартай байх нь чухал; ● Мөнх бус байдалдаа анхаарлаа хандуулах нь чухал. Зохиолч амьдралынхаа ихэнх хэсгийг сэтгэл дундуур өнгөрүүлж, зөв тэнцвэрт байдлыг олох найдвар тээн олон янзын замаар явжээ. Гэр бүлд гардаг хүндрэл бэрхшээлүүдийн талаар тодорхой туршлага хуримтлуулж, амьдрал үзэв. Илүү олон хүнтэй уулзахаар шийдэж, дэлхийгээр хаа сайгүй аялсан байна. Ингээд эцэст нь түүнд амар амгалан байдлыг авч ирсэн мэргэн ухааныг олж түүнийгээ “тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” хэмээн нэрийджээ. Түүний философийг дагахад тань туслах хэдэн зөвлөмжийг танд хүргэе.
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн