Том ид шид
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та өөрийнхөө дотор байгаа бүтээлч чанарыг хэрхэн нээх, айдас бус, сониуч зан үр бүтээлийг тань нэмэгдүүлэхэд туслах талаар мэдэж авах болно. Мөн та: - Бүтээлч амьдрал гэж юу болох талаар; - Хэн нэгэн танаас татгалзах вий гэсэн эргэлзээ, айдсыг хэрхэх тухай; - Агуу шидийн ачаар бүтээлч сэтгэлгээгээ хэрхэн хөгжүүлэх талаар; - Гоц ухаантан байх, гоц ухаантай байх хоёрын ялгааг; - Бүтээлч ажлуудыг барьж авахад тань урам өгөх зуршил, хандлагын талаар; - Алгуурлах, хэт төгс байх гэж чармайх үзэгдлийг хэрхэн ялах талаар; - Уран бүтээл хийхэд тулгардаг саад бэрхшээлийг давах стратегийн талаар олж мэднэ. Шилдэг борлуулалттай номуудыг зохиосон Элизабет Гилбертын үзэж буйгаар, та бүтээлч оршихуйг сонгосноор илүү сайхан амьдарч, өнгөрүүлж буй өдөр бүхэн тань ид шид, гайхамшгаар дүүрэн байх аж. Уран бүтээл хийх үйл явцыг гүнзгий судалснаар Гилберт бүтээлч байдлын үл баригдах, нууцлаг ойлголтын талаар өвөрмөцөөр хуваалцана. Зохиол бичих, жүжиглэх, тавилга хийх гээд юу хийхийг хүсэж байгаагаас чинь үл хамаараад бүтээлч байна гэдэг чухам юу болохыг ойлгоход тань энэ ном тусална. Нууц авъяасаа нээж, дэлхий ертөнцтэй үүнийгээ хуваалцахаар зориглоход та бэлэн үү?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн