Төлөвшихүй
Мишель Обамагийн алдрайхан бага наснаас эхлээд Америкийн тэргүүн хатагтай болох хүртэлх баяр хөөртэй агаад тасралтгүй суралцсан замналыг энэ товч номд дэлгэн үзүүлнэ. Үүнээс гадна: ● Мишелийн гэр бүл, өссөн орчин нь түүнд хөдөлмөрч, өөртөө итгэлтэй зан чанарыг төлөвшүүлсэн ● Арьс өнгөний ялгаварлалыг үл харгалзан сурлагаараа цолгорчээ ● Барак Обама түүний амьдралын зорилгыг сорьсон ● Тэрээр олон нийтийн үйлчилгээний салбарт амжилттай ажилласан ● Тэрээр ээж, ажил хөдөлмөр, улстөрчийн эхнэр аль алиных нь тэнцвэрийг олсон ● Тэргүүн хатагтайн хувиар хүчирхэг платформ байгуулахын төлөө дуу хоолойгоо өргөсөн тухай н мэдэж авах юм. Мишель Робинсон улс төрд орно гэж зүүдлээ ч үгүй явжээ. Чикагогийн өмнөд хэсэгт өсөж торнисон нь түүнд өөртөө тогтвортой ирээдүйг бий болгоход түлхэц өгсөн юм. Харвард, Принстоны их сургуулийг төгсөж, хуульчийн мэргэжил эзэмшихдээ ер бусын зорилго өвөртөлсөн ч Барак Обама хэмээх залуутай танилцсанаар зорилгоо таягдан хаяхад хүрэв. Хайртай хүмүүсээ нас барсны дараа Мишель бусдын төлөө үйлчлэх илүү утга учиртай карьераа эхлүүлэв. Нөхрийнхөө улс төрийн карьер ахих тусам Мишель түүнд чадах бүхнээрээ дэмжлэг үзүүлжээ. Мишель Обама хэрхэн хүчирхэг, үнэнч Америкийн Тэргүүн хатагтай болсон түүхийг мэдэхэд бэлэн үү?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн