Тоглолтын сайн сайхны төлөө

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэ товч номоос та Бад Селиг есдүгээр комиссарын хувиар Бейсболын дээд лигийг хэрхэн орчин үеийн хэв маягтай болгосныг олж мэдэх болно. Мөн та: • Селигийн хүмүүжил шийдвэрүүдэд нь хэрхэн нөлөөлснийг; • Тэрээр хэрхэн Брюверсийн эзэн, дараа нь БДЛ (Бейсболын дээд лиг)-ийн комиссар болсныг; • Тоглогчдын нэгдлийн хүч тоглогчдод ямар үр ашиг, гарз хохиролтой байсныг; • Бейсбол дахь стеройдын хэрэглээтэй тэмцэх үед Селигт тулгарсан сорилтуудыг; • Яагаад бейсбол бусад спортоос илүү өндөр байр суурьтай байдгийг мэдэж авах юм. БДЛ-ийн комиссарын хувиар 22 жил ажиллахдаа Бад Селиг бейсболд нөлөөлөх хамгийн чухал шийдвэрүүдийн заримыг хянаж байсан аж. Стеройдын хямралыг зохицуулахаас авхуулаад орлогын хуваарилалтыг шинэчлэх гээд Селиг тухайн спортыг XXI зуунд оруулахад тун чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ерөнхийдөө өөрийн гэр хэмээн нэрлэдэг цорын ганц газар болох Милуоки хот болон бейсболд хайртай, үнэнч байдал нь түүний шийдвэрт ихээхэн нөлөөлдөг байв. Та Селигийн үлдээсэн өв уламжлал Америкийн спортод хэрхэн нөлөөлсөн талаар суралцахад бэлэн үү?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!