Тэсвэр хатуужлыг бэдрэхүй
Хэт тэсвэр хатуужлын спортын домогт тамирчны жишээгээр дамжуулан бие махбод, оюун ухаан, амьдралаа хэрхэн өөрчлөхөд суралцахыг хүсвэл энэхүү товч номыг уншаарай. Түүнчлэн дараах зүйлсийг олж мэднэ: • Хувь хүний хувьд өсөж дэвших эрх хүн бүрд бий гэдгийг; • Мөрөөдөлдөө хүрэхэд оройтно гэж үгүй болохыг; • Өөрийн бололцоог нээхэд ургамлын гаралтай хүнс хэрэглэдэг амьдралын хэв маяг ямар чухал болохыг; • Дижитал минималистууд технологийн хэрэглээндээ бодлоготой ханддаг гэдгийг; • Эрүүл биед саруул ухаан оршино гэх үгийн утгыг ойлгох болно. Рич Ролын амьдрал дардан байсангүй. Тэр илүүдэл жинтэй, хуульчийн амьдралдаа сэтгэл хангалуун бус, хийж бүтээснээр маруухан хүн байсан юм. 40 насны төрсөн өдрийнхөө өмнөх орой маш ихийг эргэцүүлжээ. Үлдсэн амьдралаа энэ чигээрээ өнгөрөөх гэж үү? Рич хоёр настай охиныхоо тухай, амьдралаа орвонгоор нь өөрчлөхгүй бол алдаж болзошгүй мөчүүдийнхээ тухай бодов. Тэрээр тэмцэх замыг сонгосон билээ. Тэр шөнөөс хойших үйл явдал болон хүн бүрд нээлттэй тэр гайхамшигт амьдралыг “Хязгаараа давах” гээд байгаа юм.
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн