Тэд надад ЕРТӨНЦ ИНГЭЖ ДУУСНА гэж хэлж байна

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та хакеруудын гарт буй, хэт хамаарал бүхий энэ ертөнцийн дараагийн дайн интернэт орчинд болох боломжтой талаар олж мэдэх болно. Мөн та: • Хакер нь хэрхэн компьютерын хорхойтнуудын энгийн хоббиноос өндөр цалинтай олон улсын мэргэжил болсныг. • Хакерууд алдаа олох бүрдээ ёс зүйн, хуулийн болон санхүүгийн мухардмал байдалтай хэрхэн тулгарч байдгийг. • Засгийн газрууд хамгийн сайн хакеруудыг олж авахаар хувийн зуучлагчидтай хэрхэн өрсөлдөж байдгийг. • ҮАБА (Үндэсний аюулгүй байдлын агентлаг) зэрэг агентлаг системийн алдааг засахын оронд цуглуулж суудаг болохыг. • Хэдэн мянган милийн цаана байгаа хакер хэрхэн танай гэрлийг унтрааж, өгөгдлийг тань хулгайлж, бүр цөмийн дайн ч эхлүүлж чадна гэдгийг мэдэх юм. Одоо бидний мэддэг байсан ертөнцийн төгсгөл иржээ. Секунд тутамд гар утас гэх ахуйн туслахаас тийрэлтэт хөлөг болон цөмийн реактор хүртэл 127 төхөөрөмж “Эд зүйлсийн интернэт”-д холбогдож байна. Өдөр тутмын чухал ажлууд онлайн болсон. Дижитал эрин үе бидний амьдралыг хялбарчилсан байж магадгүй ч нөгөө талаараа маш содон байдлаар тун эмзэг болжээ. Программ хангамж борлуулагчид, улсын хөрөнгө оруулалттай хакерууд, кибер гэмт хэрэгтнүүд бүгд л кодын доторх ан цав, жижиг нарийн цуурхайг хайж байна. Нью Йорк Таймсын сэтгүүлч Николь Пелрот дижиталын “харанхуй” талд долоон жилийг өнгөрөөж, танд энэхүү цочирдмоор мөрдлөгийг авчирсан юм. Тэгэхээр муу залуус интернэтийг эвдвэл яах вэ? Та хариултыг нь сонсоход бэлэн биш байж магадгүй.

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!