Технологийн төөрөгдөл

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та компанийнхаа дижитал шилжилтийг хэрхэн амжилттай чиглүүлэх аргад суралцана. Мөн та: ● Дижитал шилжилтэд зөвхөн технологи хамаардаггүй талаар; ● Дижитал шилжилтийн хамгийн том саад нь компанийн дотроос гардаг тухай; ● Дэс дараатай дижитал стратегийг хэрхэн эхлүүлэх болон дагах талаар; ● Өөрийн гэсэн дижитал соёлыг хэрхэн төлөвшүүлэх тухай; ● Компанидаа онцгой сод авьяастай хүмүүсийгкомпанидаа татах, авч үлдэх талаар олж мэдэх болно. Дижитал шилжилтийг ихэвчлэн зөвхөн технологид хамаатай асуудал гэж харах нь бий. Гэхдээ энэ бол түгээмэл байдаг, буруу ойлголт. Компани өөрчлөлтөө хэрхэн амжилттай хийх аргуудад дижитал шилжилт мөн хамаатай. Мэдээж технологийн бус, харин зохион байгуулалттай холбоотой сорилт нь асуудлын гол үндэс мөн. Өөрөөр хэлбэл, дижитал шилжилт нь хамгийн түрүүнд хүнтэй холбоотой бөгөөд үр дүнг нь үзэх гэж байгаа бол үүнийг заавал харгалзаж үзэх хэрэгтэй. Компани тань өөрийн гэсэн өвөрмөц үндсэн шинжээ алдалгүйгээр өөрийгөө дахин бүтээх шийдмэг байдал, төсөөлөлтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, өөрөөсөө зөв асуултаа асууна гэсэн үг. Та үүнийг хийхэд бэлэн үү? Энэхүү товч номыг бичсэн Мауро Моргана “Дижитал шилжилтийг амжилттай хийхтэй холбоотой бүх хариулт ганцхан технологид л бий гэсэн буруу ойлголтыг өөрчлөхөд энэ номын ач холбогдол оршино. Технологи нь энэ шилжилтийг хийх багаж хэвээр, цаашид ч тиймээрээ үлдэнэ. Харин хүмүүсийн сэтгэлгээ, соёл л өөрчлөлтийг зөв хийх шийдвэрийг гаргадаг. Нийтийн дижитал соёлыг төлөвшүүлэхийн тулд гишүүдээ бүгдийг нь байнга сургалтад хамруулахыг тодотгож өгсөн нь надад таалагдлаа. Номын агуулга удирдагчид, менежерүүд, мөн ажилчдад нь ч таалагдах байх. Тэд компаниа урагш хөтлөх, ажилчдынхаа авьяас чадварыг айсуй ертөнцөд яаж үнэлж болох аргуудыг уг номоос олж мэдэх болно” гэжээ.

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!