Та хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй байх
Эмчилгээний өрөө рүү анхлан зүглэсний дараа сэтгэлзүйчид ч, үйлчлүүлэгчид ч юу тохиолддог талаар энэхүү товч номыг уншсанаар та олж мэднэ. Мөн та: ● Сэтгэлзүйч нар үйлчлүүлэгчдийнхээ олонхоос дахин давтагддаг, адил төстэй асуудлыг олж хардаг, учир нь эмч ч, өвчтөн ч адил төстэй л асуулттай нүүр тулдаг гэдгийг; ● Хүнд мэдрэгдэж байгаа бүх өвдөлт чухал. Яаж ч өвдсөн бай, учир шалтгаантай тул үл тоох ёсгүй гэдгийг; ● Үйлчлүүлэгчийнхээ сэтгэл хөдлөлд нөлөөлөхийн тулд сэтгэлзүйч нарын ашигладаг хэд хэдэн тусгай техник байдаг талаар; ● Хүүхэд ахуй цагтаа эцэг эхээсээ бидний мэдэрсэн зүйлс насанд хүрсний дараах харилцаанд ч, сэтгэл хөдлөлд ч онцгой нөлөөлдөг тухай; ● Бид өөрт тохиолдсон асуудлаа хянах боломжгүй, санаандгүй, гаднын нөхцөл байдлаас үүддэг гэж боддог ч чухамдаа үүнийг өөрчлөх боломжтой гэдгийг мэдэж авна. Бүгд л биеийн эрүүл мэнд, бэлгийн амьдралынхаа талаар илэн далангүй ярьж чаддаг нь гайхалтай, гэхдээ сэтгэлзүйн эрүүл мэндийнхээ асуудлыг нуудаг. Амин хувийн ийм асуудал хөндөгдөх үед бүр сэтгэлзүйчид ч амаа хамхидаг гээч. Хүнд хэцүү салалтын дараа сэтгэлзүйчид хандахаар шийдсэнээрээ сэтгэлзүйч Лори Готтлиб огцом эргэлт хийсэн юм. Сэтгэлзүйгээр дагнан мэргэшсэн хэдий ч тэрбээр үйлчлүүлэгчдийнхээ л адил асуудалтай тэмцэж байснаа олж мэдсэн хэрэг. Эмчилгээгээ үйлчлүүлэгчийн хувиар ч, сэтгэлзүйчийн хувиар ч өвөрмөцөөр задлан шинжилдэг тул Готлиб эмчилгээ хийлгэх гэж буй хүмүүст туслахдаа хувийн туршлагаа мэргэжлийн ойлголтуудтай хослуулдаг. Сэтгэл засал таны сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн тусалж болох талаар мэдэхэд бэлэн үү?
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн