Суудлын саятан

Энэ товч номыг уншсанаар та интернэтийг ашиглан амьдралаа сайжруулах, илүү их мөнгө олох, магадгүй саятан ч болж болохыг сурч авна. Мөн дараах зүйлсийн талаар мэдэж авна: ● Интернетээр хялбар мөнгө хийх санаа олох;  ● Чөлөөт цагаа илүү зөв ашиглах;  ● Үйлчлүүлэгч, хэрэглэгчдийг татах;  ● Автомат орлогын тогтолцоог бий болгох;  ● Үнэхээр чухал зүйл дээрээ тулгуурлан амьдралаа эмхлэх. Даваа гарагийн өглөө босно гэхээс яс хавталздаг уу? Өөрийгөө хүчлэн байж ажилдаа явж байна уу? Хэрэв тийм бол ч асуудалтай даа. Өнөө цагт өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж, өсөж дэвжихэд саад болж байдаг ажлын хавханд орсон мэт хүмүүс даанч олон буй. Гэвч хэн ч биднийг тийм байдалдаа байхыг албадаагүй билээ. Интернэтээс бид урьд хожид байгаагүй боломжийг олж яг одоо амьдралаа өөрчлөхөд шаардлагатай бүх хэрэгслийг өгчхөөд байна. Эдгээрийг ашиглаж сурах л хэрэгтэй. "Суудлын саятан" ном танд интернэтийн нөөц боломжуудыг ашиглах, боловсрол олох, илүү их мөнгө олох, өөртөө илүү чөлөөт цаг гаргах, мөн магадгүй та азтай, авьяастай бол хамгийн том мөрөөдлөө биелүүлэх олон арга замыг танд өгч байна. Номын зохиолчийн талаар Мауро Моргана "Суудлын саятан ном танд хэрхэн бизнесээ интернетэд хялбар бөгөөд хурдан эхлүүлэхийг заах болно. Олон үндсэн зарчим, ялангуяа бусдад ашиг тустай байх, амжилтад хүрэхийн тулд ганган санаа олох шаардлагатайг зохиолч онцолжээ. Сард хэдхэн зуун евро олно гэж бизнесээ эхлүүлэхийг зөвлөж байгаа нь надад маш их таалагдсан. Мэдээж өдөр тутмын амьдралаа сайжруулахад шууд л саяыг олоод эхлэх албагүй билээ! Энэхүү энгийн гарын авлага нь дижитал бизнесийн замналыг илүү тодорхой харах боломжийг танд олгоно. Бүтээгдэхүүний санаа олчхоод эхэлж зүрхлэхгүй байгаа хэнд ч би энэ номыг санал болгоно" гэжээ.

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!