Стив Жобс

Энэхүү товч номыг уншсанаар та аливаа компанийг цаг үеийнхээ хамгийн мундаг, инновацлаг болгохын тулд нэвтрүүлэх зүйлсийн талаар мэдэж авах болно. Мөн та: • Компанийнхаа төлөө гэсэн чин эрмэлзэл амжилт авчирдагийг; • Бүтээгдэхүүн, үйлчилгээндээ маш том зорилгуудыг тавих ёстойг; • Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зорилтот бүлэгт нь хүртээмжтэй байлгах асар чухлыг; • Багуудын хамтын ажиллагааны дүнд илүү сайн бүтээгдэхүүн, үйлчилгээ гардаг тухай; • Маркетинг бол хэрэглэгчдийг өдөөх гол зүйл гэдгийг; • Компани тань бусдаас юугаараа ялгарч байгааг бодолцож үзэх нь чухлыг олж мэднэ. Найз нөхөд, гэр бүлийнхнийхээ дандаа хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг анзаарч харвал дор хаяж нэг нь “Аппл”-ийн бараа байх магадлалтай. Бүтээгдэхүүнээ шилдэг, хэрэглэхэд хялбар байлгах алсын хараа Стив Жобст байсан болохоор энэ үеийнхэн “Аппл”-д “донтдог” болсон юм. Стив Жобсын амьдралын талаар өгүүлсэн Уолтер Исааксоны энэхүү номоос та Жобс гэж хэн болох, түүний шийдвэрүүд, алсын хараа “Аппл”-ийг бүтээхэд хүргэж, ингэснээрээ тэрбээр энэ үеийнхнийг, мөн ирээдүйн ертөнцийг өөрчилсөнтэй ерөнхийд нь танилцана. “Аппл” өдий

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!