Шинэ Жим Крөү

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та Америкийн бөөнөөр нь шоронд хорих тогтолцоо нь хар арьст эрчүүдийн зэргийг бууруулж, байнгын доод түвшинд хэрхэн байлгадгийг олж мэдэх болно. Мөн та: • Шоронгийн хоригдлуудын гэнэт их хэмжээгээр нэмэгдсэн явдалд хар тамхины эсрэг дайн ямар том үүрэгтэй гүйцэтгэснийг. • Хэрхэн болон яагаад хотын төвийн хар арьст эрчүүдийг онцгойлон онилдгийг. • Албан ёсоор “өнгөний сохор” гэж нэрлэгддэг гэмт хэргийн шударга ёсны тогтолцоонд энэ бүхэн хэрхэн боломжтой явдал болохыг. • Хувь хүн болон нийгэмлэгт гэмт хэргийн бүртгэл урт хугацааны үр дагавартай байдгийг. • Бөөнөөр нь шоронд хорих тогтолцоо нь Жим Крөү болон боолчлолтой юугаараа төстэй болохыг. • Гэмт хэргийн шударга ёсны тогтолцоог шинэчлэхийн тулд хийх ёстой алхмууд болон орчин нөхцөл зэргийг мэдэх болно. Америкийн бөөнөөр нь хорих тогтолцоо торонд нь гацсан хүмүүсээс, ялангуяа бор болон хар арьст эрчүүдээс үндсэн эрхийг нь булаадаг. Үүнд тэдний сонгууль өгөх эрх ч гэсэн ордог. Олон төрлийн нөхцөл байдалд тэднийг хуулийн дагуу, улсын зөвшөөрөлтэй ялгаварлан гадуурхалтын хохирогчид болгодог аж. Энэхүү шинэ тогтолцоо нь ердийн хэвийн үзэгдэлд тооцогдох болж, шинэчлэлт хийхийн тулд тун ч их сорилттой тулгарах болж байна. Эцсийн эцэст хэн гэмт хэрэгтнүүдийн төлөө тэмцэхийг хүсэх вэ дээ?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!