Шинэ газрын зураг

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэ товч номоос та эрчим хүчний үйлдвэрлэл, геополитик болон цаг уурын томоохон өөрчлөлтүүд хэрхэн орчин үеийн дэлхийн хүч чадалд нөлөөлж байгааг мэдэх авах болно. Мөн та: • Занарын хувьсгал Америкийн байр суурийг дэлхийд хэрхэн өөрчилснийг; • Дэлхийн тавцан дахь Орос улсын үүргийг Путин хэрхэн нэмэгдүүлснийг; • Америкийн нэгдсэн улс болон Хятадын хооронд яагаад шинэ хүйтэн дайн бий болсныг; • Чулуужсан түлшийг больж, цэвэр эрчим хүч гарган авах шилжилт явагдаж магадгүйг; • Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх корона вирусын нөлөө зэргийг ойлгож мэдэх юм. АНУ дэлхийн хамгийн том эдийн засаг, цэргийн хүчтэй улс учир дэлхий дахины үйл явдлуудыг өөрийн талд ашигтайгаар удирдах боломжтой байсаар ирсэн. Гэхдээ Хятадын мандан бадралт, цаг уурын өөрчлөлтийн дарамт, Ойрх Дорнодын хурцадмал байдал болон КОВИД-19 цар тахал зэрэг олон улсыг хамарсан хүчин зүйлсийн өөрчлөлт нь энэхүү ноёрхлыг ирэх хэдэн жилд сорьж магадгүй юм. Үнэнийг хэлэхэд Хятад улс дараагийн арван жилд АНУ-г давж, дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болох зорилгоо аль хэдий нь тавьчихсан байгаа. Ингэж олон улсын байр суурь өөрчлөгдөхтэй зэрэгцэн XXI зууны шинэ газрын зураг ямар харагдах бол?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!