Шилжилт: Амьдралын өөрчлөлтийг ойлгохуй
Та энэхүү товч номыг уншсанаар шинэ эхлэл рүү хөтлөх хэцүү боловч чухал шаардлагатай дотоод өөрчлөлтүүдээ илүү сайн удирдаж сурах болно. Мөн дараах зүйлсийг олж мэднэ: ● Хүнд хэцүү, хөндүүрлэм, ээдрээтэй шилжилтийн үеийг даван туулах аргууд. ● Хувь хүний шилжилт “яагаад” тохиодог, мөн хэрхэн хүлээн авах. ● Шилжилтийн талаарх хувийн ойлголтыг бий болгох хэрэгслүүд. ● Шилжилт нь ажил, харилцаанд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох. ● Шилжилтийг хэрхэн зохион байгуулж, хувь хүний байр сууринаас хэрхэн даван туулах вэ. Хувь хүний шилжилтийг ойлгоно гэдэг амьдралд тань тохиолддог энгийн хөгжил дэвшлийг ойлгох явдал юм. Эдгээр шилжилт нь таны хувийн өсөлт хөгжлийн эргэлтийн цэгүүдийг тэмдэглэдэг чиг баримжаа алдагдах, чиг баримжаагаа өөрчлөх олон үеийг багтаадаг. Хувь хүний бүх шилжилт "төгсгөл" -ээр эхэлж, төвийг сахисан бүс эсвэл "завсрын бүс" рүү орж, шинэ эхлэл рүү хөтөлнө. Шилжилтүүд нь угаасаа хувь хүний үйл явц учраас эдгээр гурван үе шат дотор асар олон янз байдлаар оршдог. Гэсэн ч тэдгээрийг даван туулахын тулд хэд хэдэн дүрмийг үргэлж дагаж мөрдөх ёстойг та олж мэдэх болно.
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн