Сэтгэл түгшилтийг үгүй хийх нь

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та сэтгэл түгших болон санаа зовнил хэрхэн зуршил болдгийг, мөн эдгээрийг хэрхэн үгүй хийхийг олж мэдэх болно. Мөн та: • Түгшүүр болон санаа зовнил нь донтолт болоход юу нөлөөлдөг болох. • Хуучин тархи болон шинэ тархины ялгаа. • Зуршил болсон түгшүүрийн давталтыг эвдэх гурван алхамт үйл явц. • Түгшүүртэй тулалдахын тулд анхаарал хандуулах аргыг хэрхэн ашиглаж болох. • Сэтгэл түгшихийг нэгмөсөн арилгахын тулд сониуч байдлыг ашиглах өөр, өөр аргын тухай сурах болно. Цочирдлын багтраанаас болж хэсэг шаналсныхаа дараа Доктор Жадсон Брювер бусад сэтгэл түгшилттэй хүмүүст туслахыг амьдралынхаа зорилго болгожээ. Брювер сэтгэл түгшилтэд өөр өнцгөөс ханддаг. Түүний ойлгож мэдсэнээр энэ нь амьд үлдэхийн тулд тархины бүтээсэн зуршил юм. Та амьдралдаа хэзээ нэгэн цагт сэтгэл түгших тохиолдлыг үзэх л болно. Гэхдээ хамгийн чухал нь үүнийхээ учрыг хэрхэн олох вэ гэдэгт байгаа юм. Сэтгэл түгшихийг үгүй хийхийн тулд та тархиныхаа үйл ажиллагааг хэрхэн илүү сайн ойлгож, амьдралаа буцааж авахын тулд ямар алхмуудыг хийх ёстойгоо энэ номоос сурах болно. Сэтгэл түгших зуршлаасаа салахад бэлэн үү?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!