Сая доллар алдсаны дараа миний сурсан зүйлс
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та санхүүгийн зах зээл дээр том алдагдалд орохоос өөрийгөө хамгаалахад суралцах юм. Мөн та: • Хувьцааны зах зээл дээр амжилт гаргахын нууц болон алдагдлыг хэрхэн багасгахыг; • Сэтгэлзүйн хандлага шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлж байдгийг; • Амжилт болон бүтэлгүйтэлдээ өөрийн үнэ цэнийг байрлуулах ямар аюултайг; • Зах зээлтэй харьцаж байхдаа тайван байж, эрүүл ухаантай шийдвэр гаргахын гол түлхүүрийг; • Алдагдлыг зогсоох төлөвлөгөө бүхий урьдаас тодорхойлсон стратегитай байхын ач холбогдол зэргийг өөртөө олж нээх болно. Хувьцааны зэх зээлд амжилт гаргах тухай олон тооны арга болон онол бий. Гэсэн ч олон төрлийн хөрөнгө оруулагчид агуу амжилт болон аймшигтай алдагдлыг амссан байдаг. Тэгэхээр жинхэнэ арга техник үнэхээр байдаг уу? Амжилт руу хөтөлж болох олон зам байдаг ч хамгийн том гамшгууд бүгд л нэг адил талтай байдаг. Бүтэлгүй хөрөнгө оруулагчид зохицол эсвэл бардам зандаа үндэслэн бодлогогүй шийдвэр гаргадаг. Азгүй хөрөнгө оруулагч Жим Паул бол үүний томоохон жишээ юм. Түүний мандалт болон уналтын түүх санхүүгийн зах зээлийн хавхыг хэрхэн тайлж, зайлсхийхэд туслах үнэт сэжүүрүүдийг өгөх болно.
Хамаарагдах ангилал
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн