Санхүүгийн эрх чөлөө

Энэ товч номыг уншсанаар та мөнгө олох чадвараа хэрхэн дээд зэрэгт хүргэж, санхүүгийн эрх чөлөөнд хүрч, чөлөөндөө яаж эрт суухыг сурна. Мөн дараах зүйлсийн талаар мэдэж авна: ● “Санхүүгийн эрх чөлөө” гэж юу вэ? Хэрхвэл тэтгэвэрт эрт гарах боломжтой вэ?  ● Одоогийн санхүүгийн нөхцөл байдлаа хэрхэн тооцож, бодитой зорилго тавих вэ?  ● Мөнгөний талаарх бодлоо хэрхэн өөрчлөх вэ?  ● Хөрөнгө оруулалт, нийлмэл хүүгээр яаж амжилтад хүрэх вэ?  ● Бүтэн өдрийн ажлын давуу талаа хэрхэн ашиглах вэ? ● Таны цаг үнэндээ хэр үнэ цэнтэй вэ? ● Мөн ашгаа нэмэгдүүлэхэд нэмэлт ажил яагаад чухал вэ. 2017 онд хийсэн Америкийн ажиллах хүчний Голапын судалгаанаас үзэхэд америкчуудын 70 хувь нь ажлын идэвхгүй, мөн тус улсын иргэдийн 69 хувь нь ердөө 1000 долларын (дунджаар) хадгаламжтай байна гэж гарчээ. Хүмүүс илүү их ажиллаж байгаа ч идэвхгүй, хуримтлал багатай, ихэнх нь 60 гарсан хойноо тэтгэвэрт гарч байгаа аж. 35 насандаа насныхаа амралтад суух боломжтой бол тэгэх үү? Санхүүгийн хувьд тусгаар болно гэдэг нь зөвхөн өр, төлбөрөө төлөх чадвартай болохыг хэлэхгүй. Хорвоо дэлхийг цоо шинээр таних, дуртай цагаараа ажиллах сонголттой болох, чинхүү хүсдэг зүйлээ хийх, дараагийн цалиндаа санаа зовохгүйгээр хүслийнхээ жагсаалтаа биелүүлж эхлэхийг хэлнэ. Та санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хүч чадалтай. Та амьдралаа үүрд өөрчлөхийн тулд шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн үү?

Хамаарагдах ангилал

Subscription үйлчилгээ

Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!