Сайн бичих тухайд
Бичвэрийн алтан дүрэм болон таны бичвэрийг уншихад илүү таатай болгох зөвлөмжүүдийг олж мэдэхийг хүсвэл энэхүү товч номыг уншаарай. Ингэснээр та дараах зүйлийг олж мэднэ: ● Англи хэлний үндсэн дүрмийг эзэмшсэний дараа хүн бүр бичих чадвартай болно; ● Сайн бичвэрийн эхний чанар бол энгийн байдал; ● Уншигчийн сэтгэлийг хөдөлгөхийн тулд зохиолдоо мэдрэмж, хүнлэг чанарыг харуулах нь чухал; ● Бусдаас ялгарахын тулд өөрийн гэсэн өнгө аястай байж хувийн онцлогоо ч бас илэрхийлэх нь чухал юм. Бидний өдөр тутмын амьдрал бичихтэй холбоотой байдаг тул яаж сайн бичих талаар мэдэх нь чухал. Хэдийгээр үзэг цаас гэхээсээ илүүтэй компьютер, гар утас ашиглан бичиж байгаа ч чанартай бичвэрийн зарчим өөрчлөгдөхгүй. Оюутан, бизнес эрхлэгч, блог хөтлөгч, чөлөөт цагаараа зохиол бичдэг эсэхээс үл хамааран Уильям Зинссерийн энэхүү гарын авлага нь таны бичвэрийг хэрхэн илүү ойлгомжтой, онцлог өнгө аястай, уншихад илүү тааламжтай болгоход үнэтэй зөвлөгөөг өгөх болно.
Subscription үйлчилгээ
Санамж: Та энэхүү товч номыг авах бол Subscription үйлчилгээ идэвхжүүлэн
зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан
унших/сонсох боломжтойг анхаарна уу!
Шинээр нийтлэгдсэн